"Honeymoon" хамтлаг шинэ гишүүн хайж байгаа тухайгаа албан ёсны Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэд хамтлагийн гишүүн Б.Хулан гадаад сурахаар хамтлагаасаа гарахаар болсон тул шинэ гишүүн хайж байгаа гэсэн байна. Үүнтэй холбогдуулан "Honeymoon" хамтлаг дахин нэг хүнийг хамтлагтаа нэгтгэхээр сонгон шалгаруулалт явуулах болсоныг зарлажээ.
Тэд шинэ гишүүндээ дараах шаардлагыг тавьж, ингэж бичжээ.
"Хүсэлтээ манай page-ээр мэссэжээр ирүүлнэ үү. Бичгээр товч намтараа бичээд бас видеогоор мэндчилгээ болон 2-3 дуу дуулаад явууларай. Бидний шаардлага бол:
- 19-23 настай
- 164-174 см өндөртэй
- Урлагийн авъяастай
- Ойрын 4 жилээ хамтлагт амьдарлаа зориулж чадах
- Давхар ажил эрхэлдэггүй" гэжээ. Хүсэлтийг хүлээж авах эцсийн өдөр 2-р сарын 22 юм байна.
Д.Идэр



























































