Алдарт дуучин Лэди Гага сүй тавьжээ. Тэрээр энэ тухайгаа хэдхэн цагийн өмнө олон нийтийн сүлжээ хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Алдарт дуучин Лэди Гага сүй тавьжээ. Тэрээр энэ тухайгаа хэдхэн цагийн өмнө олон нийтийн сүлжээ хуудсаараа дамжуулан мэдээллээ. "Born This Way" цомгийн эзэн, 28 настай Лэди Гага "Chicago Fire" киногоороо олны танил болсон 33 настай жүжигчин Тэйлор Киннетэй сүй тавьсан байна. Лэди Гага өөрийн инстаграм хуудсандаа сүйн бөгжийнхөө зургийг нийтлээд “Тэр надад Валентинаар зүрхэн хэлбэртэй бөгж өгсөн. Би тийм гэж хариулсан” хэмээн бичжээ.
Хосууд 2011 онд "You and I" дууны бичлэгт хамтран ажилласнаас хойш болзож эхэлсэн юм.
Д.Идэр
































































