Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан сар ба Азийн орнууд

2022-2-04
0
ЖИРГЭХ

Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.


Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Ветьнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд багтдаг бөгөөд тэдгээр улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Цаг хугацаны хувьд Дорнын тоолол буюу билгийн тоолол улс болгонд ерөнхийдөө ижил байдаг ажээ. Билгийн тооллоор Цагаан сарын эхний өдрөөс эхлэн Шинэ он буюу дахин нэг шинэ жил эхлэж байна гэж үздэг. Энэ нь 12 жилээр нэрлэгдэнэ. Дээрх улс орнуудад Цагаан сарын баярын өдрүүдэд жуулчид маш их ирдэг байна.


 

-48b4a1c4bc215067

Хятад
Хятадууд мөн билгийн тооллын шинийн 1-нд Уламжлалт Шинэ жилийн баяр буюу Еэвэн сарын баяр хэмээн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ баярынхаа өдөр еэвэнгээр таваг засч, сайхан идээ будаагаар ширээ дүүргэн, цаасан буу буудуулж, бурхандаа мөргөдөг ажээ. Энэ баярын гол идээ нь Шиока хэмээх цагаан будааны боов ажээ . мөн энэ баярын хамгийн гол бэлэг тэмдэг нь тухайн жилийнхээ амьтны дүрстэй маш том багаар бүжиг бүжиглүүлдэг ёс билээ. Энэ жилийн хувьд Хятадууд 10-20 хүн дотор нь орж, залж явахаар том тахианы баг хийж гудамжаар бүжиглүүлэх гэнэ. Тахианы хажуугаар Хятадын бэлэгдэл болсон луу, бурхад ч бас бүжиглэх ажээ. Цагаан сараараа Хятадууд шинэ гутлаа гаргаж өмсдөг заншилтай. Энэ уламжлалт баярыг бүх нийтээрээ тэмдэглэдэг.

 

107-600x377

Солонгос
Солонгосчууд Лунар баяр буюу Шинэ сарын баяр хэмээн цагаан сарыг 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 2-р сарын 8-10-ны өдрүүдэд Солонгосын Цагаан сарын баяр болно. Солонгосчууд энэ баяраараа Сарын шөл хэмээн хамгийн амттай шөл хийж ууцгаадаг ба Теок хэмээх банш чанаж идэцгээдэг байна. Мөн гэр бүлээрээ сүмд очиж аав ээждээ, бурхан багшдаа мөргөцгөөдөг. Лунарын баяраар тэд үндэсний хувцасаа өмсдөг бөгөөд ардын хөгжим, дуугүйгээр Солонгосын цагаан сарыг төсөөлшгүй.



 

107-600x377

Төвд
Төвдүүд энэ баярыг Лосар гэж нэрлэдэг бөгөөд Ло гэдэг нь жил, Сар гэдэг нь шинэ гэсэн үг ажээ. Мөн билгийн тооллын шинийн 1-ээс эхлэн тэмдэглэдэг. Уг баяраараа Төвдүүд шинэ дээл хувцасаа өмсөн, ахмад настнагууддаа золгож, мэндчилдэг ажээ. Мөн Дашдэлэг хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулдаг гэнэ. Лосарын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, Лосарын тусгай гурилтай шөл ажээ. Энэ баяраараа тэд ч бас бүх нийтээрээ дуулж бүжиглэдэг гэнэ.


 

107-600x377

Япон
Японд уг баярыг Уламжлат шинэ жил хэмээн 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг байна. Япончууд энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрэ цэвэрлэн, Омочи, Озони хэмээх цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн саке архиа ууцгаадаг ба цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг ажээ. Хүүхдүүд нь эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлж, бяцхан дугтуйд мөнгө хийж өгдөг бөгөөд энэ ёслолоо Отоши-Дама гэж нэрлэдэг ажээ.мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг байна. Харин одоо Япончуудын 80 гаруй хувь нь Христын шашинтай болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж , залуучууд нь ёслол төдий, фестиваль маягаар өнгөрөөдөг болжээ.

Малайз

Малайзд ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр бүх нийтээр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсч бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь “Будааны боов, халуун ногоотой шөл” аж.


 

107-600x377

Вьетнам
Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог гэх авч долоон хоног үргэлжлэх нь бий. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд сар шинэдээ эртнээс бэлтгэдэг. Тодруулбал, шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргааш өдрөө л “Тэт” баярт бэлдэж эхэлдэг байна.  Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн “аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг бичдэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол үйлддэг ажээ. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой.


 

107-600x377

Камбож
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.



 

107-600x377

Лаос

Лаос улсын үндэсний баярыг “Лин” хэмээдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг аж. Харин шинийн нэгэн болоход 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил өргөж, дараа оныг хур бороо их орж, будаа арвин хураахыг бэлэгддэг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжилалтай байна.


 

107-600x377


Бутан

Бутанчууд үндэсний баяраа “Бурман” хэмээн нэрлэдэг аж. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлэгдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг байна. Шар өнгө нь Бутанчуудын хувьд урт наслахын бэлэгдэл аж.

Буриад

ОХУ-ын буриадууд “Сагаалган” буюу Цагаан сарын баяраа 1991 оноос тэмдэглэн иржээ. Хубилай хааны зарлигаар XIII зуунаас тэд тус баярыг тэмдэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. “Сагаалган” баяр нь бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд Буриадын Буддын хамгийн том сүм болох “Иволгийн дацан”-нд ном хурснаар эхэлдэг юм. Битүүний өдөр дээрх дацангийн өмнө “Дугжууба” гэх түүдэг асааж, хуучин хувцас сэлтээ шатаадаг уламжлалтай гэнэ.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • GZ (101.53.31.181)
    Шинэ оноо тэмдэглэдэг азийн орон арай олон биш үү?
    2023 оны 12 сарын 27 | Хариулах
    • JS
      Харин тийм байна
      2023 оны 12 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    2 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    1 цаг 54 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    2 цаг 21 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    2 цаг 27 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    2 цаг 38 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    2 цаг 43 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    4 цаг 28 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    4 цаг 51 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    5 цаг 4 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    5 цаг 31 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    5 цаг 52 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 3 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    6 цаг 10 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 25 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 42 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    7 цаг 59 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    21 цаг 49 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    22 цаг 29 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    23 цаг 10 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    23 цаг 48 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК