Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өчигдөр Германы Дюсселдорф хотноо эхэллээ. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцож байна. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүч үзэж байгаа билээ.Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд хүч үзсэн М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанаа олимп, ДАШТ-ий медальт, Бельгийн бөх Чарлин Сниктэй хийж, торгуулиар хожигджээ. Манай бөх ийнхүү Дюссельдорфын Гран-при тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа финалын барилдаанд дэлхийн аварга Бразилын Рафаэль Силвад ялагдсан байна.



























































