Хөл бөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод манай улсын шигшээ баг Зүүн Тиморын багтай таарсан. Эхний тоглолтод манай баг 4:1-ийн харьцаатай хожигдлоо. Тоглолтын 90 минутын турш манай баг нэг гоол оруулсан бөгөөд нэмэлт цаг сунгаагүйгээр энэ удаагийн тоглолт өндөрлөсөн юм.Харин хариу тоглолт ирэх мягмар гарагт буюу гуравдугаар сарын 17-ны 16 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тоглолтын 3500 тасалбар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд 5000 төгрөгийн үнэтэй юм хэмээн Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.



























































