Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин МУГЖ Ч.Баярмаа: Мэргэжлээрээ дөнгөж л уулын орой руу мацаж явна

2015-3-23
0
ЖИРГЭХ

БНАСАУ-ын “Хаврын баяр” Олон улсын урлагийн их наадмын Гранпри болон дөрвөн удаагийн мөнгөн цомын шагналт, орос дууны мэргэжлийн дуулаачдын тэргүүн байрын шагналт, ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны “Чамайг үдье” амрагийн дууны тэргүүн шагналт ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа цэрэг эх орны болон орос дуунуудыг эх хэл дээр нь мэргэжлийн хэмжээнд дуулж үзэгчдээсээ өндөр үнэлгээ авдаг нэгэн.

 

Мөн хэд хэдэн дуурьт тоглож авьяасаа тэлж яваа чадварлаг уран бүтээлчийн нэг билээ. Тэрээр “Хатан бүүвэйн аялгуу”, “Цэцгийн дэлбээ бид нар байна”зэрэг бие даасан тоглолтоо үзэгчдэдээ хүргэсэн юм.Түүний ээж МУГЖ Л.Цэрэнпил гуай цэргийн дүрэмт хувцсаараа гоёж, “Амраг”-ийн дуугаараа үзэгчдийг уярааж явсан бол  эгч МУГЖ Ч.Туул, МУГЖ Ч.Тунгалаг нар маань мөн л урлагийн замаар замнаж явна.   

 

-Та гадны зочдын хүндэтгэлийн тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгаа төлөөлж олонтаа дуулж байгаа харагддаг. Цаашид гадаад дуугаараа цомог гаргая гэсэн бодол байгаа юу?

 

-Манай улсад байсхийгээд л төрийн болон Батлан хамгаалахын сайдууд айлчилдаг шүү дээ. Тэдэнд чуулгынхаа нэрийн өмнөөс тухайн орных нь хэл дээр дуулж сонирхуулдаг. Цаашид  манай ЦДБЭЧ  Солонгос, Хятад болон бусад орнуудаар явж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Манайд БНХАУ, ОХУ-аас  цэргүүд энхийг сахиулахаар хээрийн сургууль ирж хийдэг юм. Тэдэнд бүгдэд нь хүрч үйлчилж, өөрийнх нь хэл дээр дуулсан. Энэ үеэрээ Хятадын “Туг далбаа” дууг нь дуулсан. Энэ дуу нэлээд утга учиртай. Яагаад гэвэл Хятадын ерөнхийлөгчийн эхнэр хятадын цэргийн чуулгын гоцлол дуучин генерал цолтой алдартай  хүн энэ дууг дуулсан юм билээ. Магадгүй нэг өдөр Хятадад очоод тэр дуучинтай юм уу, эсвэл хятадын хоор юмуу, өөрийн хоортой дуулахыг үгүйсгэхгүй. Тэгж бодож л өндөр хэмжээнд хэлийг нь яаж хэлэх юм, нугалаа нь ямар байх юм, манер нь ямар юм гээд бүгдийг нь дууриаж дуулсан даа.

 

-Та цэвэр орос “школьтой”дуучин. Ер нь дуучдаас ийм дуучин хэр олон байдаг вэ?

 

-Манай цэргийн чуулгад Оросод консерватур төгссөн дуучид олон бий. Миний хувьд Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Харин дуурийн дуучин найз Б.Эрдэнэтуяа маань Зөвлөлтийн есдүгээр  сургуулийг төгссөн. Орос дуунууддаа төрөлх хэл шигээ хайртай. Зарим хүмүүс намайг монгол хэлээ сайн хэлж чадахгүй юм гэдэг. Яагаад ч юм би орос  дууг маш хурдан сурдаг. Харин монгол дуугаа удаан сурдаг. Би одоо ид залуу насандаа явж байна. Тийм учраас тайлан тоглолт хийнэ. Би болсон болоогүй шинэ дуу дуулаад цомог гаргаад байхыг хүсдэггүй, 20 жил цэргийн чуулгад зүтгэсэн уран бүтээлээрээ цомог гаргана гэж бодож байгаа. Гэхдээ яарахгүй байна. Яагаад гэвэл би хэр зэрэг олондоо танигдсан билээ, ямар дуунууд дуулсан билээ гэдгээ эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл танилынхаа хүрээг өргөжүүлж байж, цомгоо гаргахгүй бол болохгүй. Бас цомгоо хүн худалдаж авах үгүйг нь бодолцож гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь түүхэнд үлдэх бүтээл хийх ёстой гэж үздэг.

 

-Та яг л урлагийн мөр хөөсөн хүн харагддаг. Чөлөөт цаг хэр гардаг вэ?

 

-Би аль болох гэр бүлдээ цаг зарцуулахыг боддог. Манай гэр бүлийн хүн гадаад хүн байдаг. Заримдаа ажлаасаа оройтож ядарч харьсан ч хоёр хүүхдийнхээ хичээлийг оройжин  давтуулдаг. Бас  дуурь, цирк үзэхийг боддог ч өөрөө урлагийн хүн болохоор тийм цаг зав гардаггүй юм. Гэхдээ зуныхаа амралтаар гадаад орноор аялж тэндхийн орчин нөхцөл,түүх соёлтой нь танилцах юмсан гэж боддог.Түүний хажуугаар гэртээ  цэцэг тарих, амьтан тэжээх дуртай. Бас жилдээ нэг ч болов гадаадын тайзан дээр дуулахыг хүсч байна.

 

-Цаашдаа мэргэжлээрээ юунд хүрэх юмсан гэж тэмүүлж явдаг вэ?

 

-Дуучин хүний оргил хязгааргүй. Миний хувьд мэргэжлээрээ дөнгөж л уулын орой уу мацаж яваа гэж хэлж болно. Хэн нэгний дэмжлэгээр биш,  яг л өөрийнхөө хүчээр, өөрт заяасан  хоолойгоор дуулж байгаа. Миний хоолой өөрийн гэсэн өнгө аястай Баярмаа гэж хэн бэ түүгээрээ  явж байна.  Хүний гаргаж байгаа бүтээл болгон хүний амжилт байдаг. Гэхдээ хүн зөвхөн дуулж байгаадаа ханах биш, цаашдын  хүсэл мөрөөдөл маш их байдаг. Түүнийг биелүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Цаашид сонгодог хэлбэрээрээ гадаадын орны сонгодог мэргэжлийн түвшний бүтээлүүдээр тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Олон жил хөдөлмөрлөсний  үнэ цэнэ гэж  байх ёстой. Тэндээс энэ бүхнийгээ бодолцож би ямархуу түвшинд хүрсэн байна, хүнд үнэлэгдэхээр болж уу, үгүй юу гэдгээ хармаар байна.

 

-Тэгэхээр та уран бүтээлч хүн бүтээлдээ ханаж болдоггүй гэдэгтээ санал нийлдэг юм аа даа?

 

 -Тэгэлгүй яахав. Хүн хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Тэгэх юм бол зогсонги байдалд орно. Үргэлж л тийм зүйл хийх юмсан гэж урьдаас төлөвлөж хийх ёстой юм билээ. Ингэж уран бүтээлээ бодлоготой, төлөвлөгөөтэй хийж байгаа учраас тэтгэвэртээ гарсан ч ханахгүй шүү дээ. Наад зах нь л би тэтгэвэрт гараад ямар ажил хийхэв, үр хүүхдээ хаана сургаж, хаана амьдруулахав, эх орондоо ажиллах уу, эсвэл гадаадад ажиллах уу гээд бүх зүйлээ эргэцүүлж бодож эхэлнэ. Хүмүүс ихэнхдээ тэтгэвэрт гарахаараа нэг л утгагүй болчих юм шиг санагддаг гэдэг. Гэтэл тийм биш, олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимээр  жаргах ёстой гэж боддог.

 

-Танай гэр бүл ихэнхдээ урлагийн замаар замнаж яваа. Тиймээс танд уран бүтээлийн маш олон зөвлөгч байдаг байх?

 

-Тэгэлгүй яахав. Би ажил үйлс амьдралаараа үлгэр дууриал болсон сайхан аав ээжтэй. Тийм учраас  маш олон зөвлөгчтэй. Аав ээж, найз нөхөд, ах эгч гээд олон хүн байна. Ялангуяа төгөлдөр хуурч МУГЖ Ч.Тунгалаг, Ч.МУГЖ Туул эгч нар маань маш их зөвлөж буруу зөвийг минь ойлгуулдаг. Ер нь цэцэрлэгт  байхаасаа бүжиглэж, шүлэг уншдаг ,дуу дуулж нугардаг гээд  авьяастай хүүхдийн тоонд ордог байлаа. Бас ээж эгч хоёрыгоо дагаад ажил дээр нь очиж тоглолтыг нь үзэж байхдаа том болоод  бүжигчин л болох юмсан гэж хамгийн их мөрөөддөг байсан. Гэсэн ч хувь заяаны эрхээр ээж эгч хоёрыгоо дууриагаад дуучин болсон. Би 1991 онд хуучнаар Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Намайг дуучин болоход оросын мэргэжилтэн  Соловьева Викторина Степанова  маш их нөлөөлсөн.Учир нь намайг Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуульд сурч байхад энэ багш маань миний дуулах авьяасыг олж харж олон орны хүүхдүүдийн сонгодог дууны ансамблейд гоцлол дуучнаар оруулсан. Дараа нь АЖ Г.Хайдав багш дээр энэ хүүхэд дуучин тэр дундаа дуурийн дуучин болох хүүхэд гэж өөрийн биеэр хөтөлж аваачиж  байлаа.   

 

-Ямар үед сэтгэл ханамж авдаг вэ?

 

-Өглөө өөрийгөө толинд хараад би аз жаргалтай хүн, миний үр хүүхэд үргэлж эрүүл, энх аз жаргалтай байгаарай гээд инээдэг болсон. Бас би  хүн яаж сайхан энергитэй  байхав, өөртөө юу хэлэхэв, хүүхэдтэйгээ яаж харьцахав, яаж өөдрөг сайхан амьдрахав, гоо сайхандаа хэрхэн яаж анхаарахав гэсэн сургалтанд суусан. Эндээс  олон зүйлийг олж авсан.

 

-Хүүхдүүдээ  урлагийн хүн болгоно гэж бодож байгаа юу?

 

-Манай хоёр хүү хоёулаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг.Тэд маань манай эгч дээр сурч байгаад одоо хийлчин Чинбат ахын эхнэр Наранцэцэг багш дээр амжилттай суралцаж байгаа. Гэхдээ заавал урлагийн хүн болгоно гэж байгаа юм биш, багаас нь хөгжим сонсгож сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлж, хатуужил тэвчээртэй сургая гэж бодсон юм.

 

Эх сурвалж: urlag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen.. (182.160.33.192)
    delhiid unelegdeh saihan hooloitoi gavyat eejiinhee neriig yagaad durssangui ve.2 egchees chn iluu unelegdeh hun bh shu.ene duuchin 4r horoolol havid amidardag yum shig bn lee.ene havid ih olon taaralddag.mash goe,goe huvtsas umsdug,taaraldah bolgond l uur uur huvtsastai,uneheer gangan degjin huuhen l haragddag sh de.lav l harsan hun anzaarahgui baihiin argagui bieye saihan avch yavdag goe emegtei bn lee
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    3 цаг 20 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    3 цаг 27 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    3 цаг 52 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    3 цаг 54 мин
  • "INTRO 2023" фестиваль
    4 цаг 1 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    15 цаг 43 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    15 цаг 48 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    15 цаг 52 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Уржигдар 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    Уржигдар 11 цаг 35 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    Уржигдар 11 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    Уржигдар 10 цаг 29 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК