-
2017 оны 11 сарын 25
БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.
2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь энэ удаагийн чуулганы зорилго юм.
Чуулганы уриа “Соёл урлаг-Үндэстний дархлаа”
Үндэсний түүх хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. /МУҮАБҮБ-аас/
“Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хөгжлийн стратеги”
сэдэвт чуулганыг угтсан сургалт, зөвлөгөөн
2017.11.26 “Тогтвортой хөгжилд соёл, урлагийн салбарын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэл” сургалт СУИС-ийн Оюутан театр-т
2017.11.27-28 “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал” сургалт Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д
“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”
2017.11.29 “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордон-д
2017.11.30 Чуулганы хүрээнд зохион байгуулагдах салбар хуралдаан: 09:00-13:00 цагт
“Соёлын болон байгалийн өв” Монголын үндэсний музей-д
“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж” УДБЭТ-т
’Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ” Хүүхдийн төв номын сан-д
’Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг’ Уран зургийн галерей-д
’Дэлгэцийн орчин дахь Монгол контент’ БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим-д
’Монгол Дизайн ’ Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д 2017.11.30 Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан: 14:00-17:00 цагт УДБЭТ-т болох юм.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар
-
2017 оны 11 сарын 24
Гандболын УАШТэмцээнийг Улаанбаатар хотноо 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) спортын цогцолборт явуулна. Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчилах зорилготой юм.
Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын гандболын холбоо (МГХ)-нд мэдүүлгээ ирүүлсээр байна. Нэг баг нь 12 тамирчин, 1 дасгалжуулагчтай байх юм. Баг тамирчдын бүртгэл 2017 оны 12 дүгээр сарын 07-ны 15:00 цаг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн №104 тоот өрөөнд явагдаж, мандат олгоно.
Тэмцээнийг саяхан байгуулж ашиглалтанд оруулсан ҮБХИС-ийн спортын цогцолборт 2 зааланд нэгэн зэрэг явуулна. Энэхүү цогцолборын заалууд нь 24 х 36 м хэмжээтэй, гандболын тэмцээнийг явуулахад тохиромжтой юм. Тэмцээнийг МГХ-ны Ерөнхийлөгчийн томилсон мэргэжлийн шүүгч нар Олон улсын Гандболын холбооны дүрмийн дагуу удирдан явуулна.
Тэмцээний нээлт 2017 оны 12 дүгээр сарын 09-ны 15:00 цагт ҮБХИС-ийн спорт цогцолборын “А” зааланд болох ба энэ үеэр МГХ нь Олон улсын гандболын холбооны 2017 оны шилдэг спортын холбоо болж, цом, өргөмжлөл хүртсэн тул танилцуулах ёслолыг нээлтийн арга хэмжээний үеэр явуулна.
Улсын аваргын 2017 оны тэмцээнд медальт байранд шалгарсан багт МГХ-ноос насанд хүрэгчдийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж шагнана. Байгууллагын дүнг оролцсон эрэгтэй эмэгтэй багуудын нийлбэр оноог тооцон эхний 3 байр эзлүүлэн цом, өргөмжлөлөөр шагнах юм.
-
2017 оны 11 сарын 24
“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин
-
2017 оны 11 сарын 24
“Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.
Мисс Д.Анундарь нь 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн 22 настай бүсгүй юм. Түүний хувьд телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг.
Ийнхүү мисс Д.Анундарийн оролцож буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.
-
2017 оны 11 сарын 24
”Авьяаслаг Азичууд” тэмцээний алтан баззерын
-
2017 оны 11 сарын 23
Лос Анжелес Клипперс баг сүүлийн 9 тоглолтондоо хожигдоод байгаа билээ. Тэгвэл тэдний хожигдлын цуврал цаашдаа ч үргэлжилж магадгүй болоод байна. Учир нь багийн түлхүүр тоглогчдын нэг Патрик Бэвэрли өвдгөндөө мэс засал хийлгэж энэ улирлыг өнжихөөр болсон байна.
Бэвэрли 11 – р сарын 10 – аас 11 – р сарын 18 хүртэлх хугацаанд өвдөгний бэртлийн улмаас таван тоглолтыг өнжөөд байсан. Улмаар баруун өвдгөндөө зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.
Патрик Бэвэрлигийн хувьд өнгөрсөн зун Крис Полын солилцоогоор Клипперс багт ирж байсан юм. Клипперс баг улирлыг 4 хожлоор эхэлсэн ч түүнээс хойш хийсэн 12 тоглолтоос ердөө ганц хожил авсан билээ.
Клипперсийн өөр нэг холбон тоглогч болох Теодосич мөн бэртэлтэй байгаа. Тиймээс Остин Риверс, драфтын хоёр дугаар тойргийн сонголт Яавун Эванс нарын талбай дээр гүйцэтгэх үүрэг ихсэхээр болж байна.
-
2017 оны 11 сарын 23
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо
-
2017 оны 11 сарын 22
Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Тарас хотод болно. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн (хоёул Алдар), 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), спортын мастер Энхбаатарын Төгөлдөр (Хасу-Мегастарс) нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.
-
2017 оны 11 сарын 22
Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ
Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээ
Ирээд буцах амьдралын гэрэл сүүдэрт
Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ.
-
2017 оны 11 сарын 22
“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд буюу Бямба гарагт 19.00 цагаас Улаанбаатар
-
2017 оны 11 сарын 22
Дэлхийн тэрбум орчим үзэгчдийг жинхэнэ утгаар нь гэгэлзүүлдэг “Victoria’s Secret” загварын шоу жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг. Бүсгүй хүний төгс бие галбирыг гайхуулж, ирэх жилийнхээ дотуур хувцасны чиг хандлагыг тодорхойлдог алдарт шоу Шанхай хотноо өчигдөр зохион байгуулагджээ.
Нэг урилга нь 52,000 ам.долларын үнэ хүрсэн энэхүү шоуны үзэгчдийн тоо хязгаартай. Тиймдээ ч хаалттай гэх ангилалд зохион байгуулагдаад удаж байгаа. Дэлхийн баячуудын үнэ цохиж үздэг энэхүү шоуг дэлхийн 190 гаруй оронд онцгой эрхтэйгээр дамжуулах боломжийг олгодог юм. Энэ жагсаалтад манай улсаас “Стар” телевиз байгаа гэнэ шүү. Тус телевиз 2 дахь жилдээ эрхээ баталгаажуулсан нь энэ. Энэ үйл ажиллагаанд нь “Монос Косметикс”ХХК болон Гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан Солонгосын алдарт Daiz брэнд нэгдсэн гэнэ.
Харин дамжуулах хугацааг бүх улс орнуудад нэг өдөр, нэг цагт байхаар гэрээнд хатуу тусгадаг байна. Энэ жилийн хувьд 11-р сарын 29-ний өдрийг сонгожээ. Ийнхүү Монголын үзэгчид дэлхийн хамгийн алдартай загварын шоуны гайхамшгийг дахин мэдрэх нь ээ.
-
2017 оны 11 сарын 21
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 16-нд болох тов гарчээ.
Спортын салбарын шилдгүүд, оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолыг МҮОХ 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүд тодорно. МҮОХ-ны зүгээс “Бөртэ чоно” ёслолын үеэр оны шилдэг холбоо, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шүүгч, шилдэг залуу тамирчныг тодруулан, зарладаг уламжлалтай.
-
2017 оны 11 сарын 21
Чөлөөт бөхийн “Интернациональ” олон улсын тэмцээний хошой аварга, ОУХМ, аймгийн хурц арслан, нэрт дасгалжуулагч Ч.Буян агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 18-19-нд Архангай аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд хот, хөдөөгийн 18 байгууллагын 300 гаруй тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн 35, 42, 46, 50, охидын 35, 40, 45, 50, 55, 60, залуучуудын 55, 60, 66, 74, 84 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөв. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль хоёр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрыг эзэлсэн юм.
-
2017 оны 11 сарын 21
Арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болох чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцох Монголын эмэгтэй баг тамирчид ням гаригт эх орноосоо мордсон билээ. Тэгвэл залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр өглөө Быдгощ хотыг зорив. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 61 кг-д Батчулууны Баасанням (Женко), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Лутбаярын Батбаяр (Женко), 74 кг-д Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (Алдар), 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (Арслан) нар Польшийн дэвжээнд зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 57, 70, 74, 125 кг 25-нд, 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан 26-ны өдөр болно. Сонирхуулахад, “U-23”-ын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн дээр Г.Төрболд, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ гэсэн залуучууд нэмэгдсэнээр арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцох юм.
-
2017 оны 11 сарын 20
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Алтай хотод товлогджээ. 1983 оноос хойш 35 дахь удаагаа болж буй тус наадам ирэх сарын 15-нд болох юм. “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах юм байна.
Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан юм. Шүүгчээр яруу найрагч Б.Галсансүх, Ү.Хүрэлбаатар, Д.Ган-Очир нар ажиллажээ.
-
2017 оны 11 сарын 20
“Гоёл-2018” наадмын тов гарлаа
-
2017 оны 11 сарын 20
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн БНХАУ-ын Санья хотноо болсон.
-
2017 оны 11 сарын 20
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болно. Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид маань өнөөдөр өглөө “Улаанбаатар-Москва”-гийн нислэгээр Польш улсыг зорив. Сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Буяндалайн Чимгээ (Хангарьд), 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д спортын мастер Бат-Очирын Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа (Хилчин), 63 кг-д спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч), 69 кг-д спортын мастер Мөнхбатын Хишигмаа (Арслан), 75 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) нар Польшийн дэвжээнд зодоглоно. Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нарын хамт өнөөдөр Польшийг зорьсон юм. Эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-ний өдөр болно.
-
2017 оны 11 сарын 20
XVII жарны улаагчин тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсний
-
2017 оны 11 сарын 19
Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела