Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

134 135 136 137 138 139 140
  • Өвлийн олимпыг хэн тайлбарлахыг Боловсролын яам мэддэг болжээ
    2018 оны 2 сарын 19
    ТВ-5 телевиз Өвлийн олимпыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байгаа нь  спорт  сонирхогч мянга мянган үзэгчдийн талархлыг хүлээж байгаа билээ.
  • Д.Төмөртогтох: Хотгойдын Чингүнжав баатрын дүр миний мөрөөдөл
    2018 оны 2 сарын 19
    -Монгол Улсын Гавъяат цол  хүртсэнд тань  баяр хүргэе. Цол дагаж бяр гэдгээр  шинэхэн гавьяатад  маань  бяр хүч амтагдаад л  сайхан байгаа байх?
  • Шинийн 2-нд Татарын “Хайрыг хүндэл” тоглолт болно
    2018 оны 2 сарын 15
    “Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийх гэж байна. “Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон дуунуудаа дахин амилуулах юм. Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно. Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой. Тасалбарын үнэ: 45 000 төгрөг, ширээ захиалгыг 94741404 утсаар авна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Монгол Контент ХХК
  • Алла Пугачёва ганцхан жилийн дотор 20 кг-аар туржээ
    2018 оны 2 сарын 09
    Сүүлийн ганцхан жилийн дотор ОХУ-ын супер од, шоу бизнесийн Загалмайлсан эх гэгддэг ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва өөрийн хэвийн бус болоод байсан биеийн жингээс 20 кг-ыг хаяж чаджээ.
  • С.Мөнхбаатар: Сайн уран бүтээлчдийн гайхалтай бүтээлийг үзээд бахархаад л зурсан
    2018 оны 2 сарын 09
    С.Мөнхбаатар: Сайн уран бүтээлчдийн гайхалтай бүтээлийг үзээд бахархаад л зурсан
  • ЭРЭЭН
    2018 оны 2 сарын 08
    Энэ амьтныг хальт харахад нохой гэж андуурмаар юм билээ. Сайн тогтоох аваас чоно шиг соотон чихтэй. Шулуухан хэлэхэд, Чонон чих, мууран толгойтой нохой гэчихвэл хэн хэндээ амар байх. Гэхдээ баргийн хүнд харагдаж муугаа үзүүлдэггүй гайхал л даа. Түүнтэй хаа тааралдаж болох вэ гэвэл Өвөрхангайн Богд сумын их, бага Богдын хярд. Тэндхийн малчид шилүүсээс ихэд цээрлэх агаад өхөөрдөх, үзэн ядахын аль нь болохыг бүү мэд эрээн гэж нэрлэцгээж байсан.
  • Та бүхэнд дуучин Э.Энхтөрийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна.
    2018 оны 2 сарын 06
    Эгээрэл дууны шүлэг болон аяыг singer, songwriter Э.Энхтөр зохиосон бөгөөд гитарыг МУГЖ, Харанга хамтлагийн соли гитарчин Ц.Энхманлай чадварлаг тоглосон байна.
  • ”Opera Awards”-д гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшлээ
    2018 оны 1 сарын 31
    Хил хязгааргүй тал нутгийн дуучид дуурийг гайхамшигтайгаар амилуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэлсээр байгаа. Тэдний нэг нь УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин.
  • МУГЖ Т.Ариунаагийн шинэ уран бүтээл “Cosmic”
    2018 оны 1 сарын 31
    Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэсэн билээ.
  • Марк Цукербергын Харвардын их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэллээ
    2018 оны 1 сарын 29
    Ингээд орчуулгатай видеог нь доорх линкээр орж үзнэ үү
  • А.Кабаева ОУОХ-ын эсрэг
    2018 оны 1 сарын 26
    А.Кабаева ОУОХ-ын эсрэг
    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний албан бус эхнэр, хүүг нь төрүүлсэн гэгддэг уран гимнастикийн дэлхийн есөн удаагийн аварга, олимпийн аварга Алина Kaбaевa Олон улсын допингийн эсрэг хороо ОХУ-ын өвлийн олимпийн тамирчдад хатуу шийтгэл үзүүлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын Төрийн думын гишүүн асан, нэрт тамирчин Алина Кабаева ”Хувь хүний хариуцлагын асуудлыг нийт шигшээ багт нялзааж өвлийн олимпийн хамгийн хүчирхэг өрсөлдөгч ОХУ-ын тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүцэж байна. Олимпийн зарчимийн дагуу буруутай хувь тамирчинг шийтгэж болно. Гэвч өнөөдөр хэрэгжүүлж байгаа шийтгэл нь буруутай хувь тамирчны эсрэг биш нийт ОХУ-ын тамирчдын эсрэг чиглэгдэж байгаа нь допингийн эсрэг тэмцэл биш, цаанаа өөр ямар нэг шалтгаантай байгаа нь спорттой холбоотой биш юм ” хэмээн ”Sport-Express” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

    Мөн тэрээр Олон улсын олимпийн хороо (ОУОХ) нь хувийн гэрчлэл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг тухай саналаа илэрхийлжээ.

    ”Магадгүй, би огцом хэлнэ, гэхдээ яагаад ОУОХ-ны албан ёсны шийдвэр нь гагцхүү ОХУ-ын тамирчдад тусч байгаад албан ёсны тайлбар шаардах эрхтэй. Миний хувьд эдгээр нь албан ёсны баримт бичиг биш, Олон улсын олимпийн хорооны допингийн эсрэг хууль, ял шийтгэл нь хэн нэгний хувийн, субъектив ойлголт болчихоод байгааг анхааралтай шалгаж үзэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Өмнө нь ч Алина Кабаева ОУОХ-ны шийдвэр нь допингийн эсрэг тэмцлийн утга учрыг алдагдуулж, тамирчдад үл ойлголцол бий болгож үзэл бодлоороо хэд хэд хуваагдах замыг нээж байна гэдгийг хатуухан хэлж байсан билээ.
  • Д.Нямдаш: Бид 20-р зууны хөгжмийн зохиолыг ТОГЛОХ цаг нь болсон...
    2018 оны 1 сарын 26
    - Манай байгууллагын хувьд Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын ”Also sprach Zarathustra” зохиолыг анх удаа Монгол Улсын Филармонийн тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү зохиол нь Заратустр хэмээх Иран зөнч хүний тухай болон түүний ертөнцийг үзэх үзлийн тухай өгүүлдэг философийн зохиол юм.
  • Дмитрий Хворостовскийн тухай дахин...
    2018 оны 1 сарын 25
    Дмитрий Хворостовскийн тухай дахин...
    Тархины хорт хавдраар удтал шаналсан ОХУ-ын дуурийн нэрт дуучин Дмитрий Хворостовский Лондон хотноо гэр бүлийнхнийхээ дунд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд таалал төгссөн билээ. Нэрт баритон 55 настай байсан бөгөөд түүний үхлийг ОХУ болон дэлхийн дуурийн урлагт тохиосон томоохон гарз хэмээн ОХУ-ын төрийн Думын гишүүн ОХУ-ын Ардын жүжигчин И.Кобзон тухайн үеийн эмгэнэлийн бичигт бичиж байсан. Тэгвэл ОХУ-ын Марийнскийн театрын гоцлол тенор Сергей Скороходов “Тэрээр бидэнд асч байгаа гал шиг гайхамшигтай үлгэр дууриал үзүүлсээр сүүлийн хоёр жил аюулт өвчинтэйгөө бүх чадлаараа тэмцсэн. Мөн тэрээр цаг ямагт мэргэжилдээ жинхэнэ эзэн байхын гайхамшигтай үлгэр жишээг үзүүлсээр, гал цогтой хөгжилтэй зангаараа биднийг баясгасаар байсан нь одоо ч сэтгэлд хадгалагдан үлджээ. Бид хоёр зөвхөн Марийнский театрт төдийгүй Мюнхен, Нью-Йоркийн алдартай театруудын тайзан дээр зэрэгцэн дуулж байсан нь ховорхон хувь заяа байжээ” хэмээн “Эхо Москва” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Манайхан алдарт баритоны дуулсан “Журавли”, “Тёмнае ночь” болон агуу эх орны дайны тухай олон сайхан дууг сонсож байсан билээ. Тэрээр зөвхөн дайны сэдэвтэй дуу дуулахаас гадна хуучны Орос ардын олон сайхан романсыг дуулж үзэгчдийн хүртээл болгосон гайхалтай сайхан баритон хоолойтой дуучин байсан юм.
  • Өдөрт нэг сая төгрөгний орлоготой дуучин
    2018 оны 1 сарын 25
    Нийтийн дууны дуучид олноор төрж гарсаар байгаа. Тиймээс жижиг зах зээл дээр өрсөлдөх нь улам бэрхшээлтэй болсоноос залуу дуучид өмнөд хөршийг зорих нь элбэг болжээ.
  • Загвар өмсөгч Э.Энхболд эхнэртээ гадаадад дэлгүүр нээж өглөө
    2018 оны 1 сарын 25
    Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнэ танил болсон Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал загварын ертөнцөд томоохон орон зайг эзлээд багагүй хугацаа болжээ.
  • Өнөөдөр могой өдөр
    2018 оны 1 сарын 25
    Аргын тооллын 1 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана.
  • Какирюү тэргүүлж байна
    2018 оны 1 сарын 23


    Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай башё дуусгавар болж энэ оны эхний башё буюу нэгдүгээр сарын тэмцээний банцүке гурван аваргатай гарсан юм. Гэтэл Хацү башё эхлээд 4-5 хоногийн дараа их аварга Хакүхо, ёкозуна Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж Какирюуд түрүүлэх үүрэг чимээгүйхэн ирсэн гэж болно.
  • Маргааш MOVIE SWING тоглолт болно.
    2018 оны 1 сарын 18
    Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • Ц.Гэрэлбаатар: Олон гавьяат төрүүлэлцсэн ч өөрөө 50 гараад л СТА боллоо доо
    2018 оны 1 сарын 17
    Ц.Гэрэлбаатар: Олон гавьяат төрүүлэлцсэн ч өөрөө 50 гараад л СТА боллоо доо
    Монголын урлаг соёлын бүх л салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 1999 оноос хойш тэрбум гаруй төгрөгөөр зөвхөн урлаг соёлын салбарынхныг ивээн тэтгэж, тоглолтуудыг нь найруулж, зохион байгуулсаар ирсэн “Алтайн Халиун трейд” группын захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэрэнжавын Гэрэлбаатартай уулзаж ярилцлаа. “Засагт ханы хөх эрчүүд хэцүү” гэдгийг амьдралаараа нотолж яваа монхор хөх энэ эр үнэхээр энэ цаг үед Монголын урлагийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа нэгэн билээ.
    -За сайхан өвөлжиж байна уу?
    -Тавтай сайхан өвөлжиж байна аа.
    -Өөрийн тань энгэр дээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны цол байхыг өнөөдөр л харж байна?
    -Та сүрхий ажигч хүн юм. Тийм ээ, Соёлын тэргүүний ажилтан цолыг аваад удаагүй байна. Жаахан хожуу буюу 50 гарчихаад энэ цолыг авсан л даа.
    -Аль 2000-аад оноос л хамтлаг дуучид, хошин урлагийнхны тоглолтууд “UB палас”, “Бөхийн өргөө”, МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох бүрт л ард нь “Алтайн Халиун трейд” гэдэг нэр ёс мэт дагалддаг байсан болохоор өөрийг чинь аль эрт л энгэрээ цоолсон байх гэж боддог байлаа л даа?
    -Нэг бодлын тэр нь ч тийм. Тоглолтуудыг нь ивээн тэтгэж, хамтран ажиллаж байсан дунд үеийн дуучдаас гэхэд л УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, уртын дууч Г.Хонгорзул, Л.Болдбаатар, Ч.Бат-Эрдэнэ, Х.Болормаа гээд олон гавьяат төрсөн байна. Ер нь хамтлаг дуучдыг ид хийж бүтээж, ард түмэндээ эгшиг дуугаа өргөж яваа залуу сайхан цагт нь гавьяа шагналыг нь өгөх ёстой юм. Хүн гэдэг чинь урмын амьтан л даа. Миний хувьд яах вэ 50 гараад л Соёлын тэргүүний ажилтан болох ёстой байж л дээ. Гэхдээ Засгийн газрын энэ шагналыг чамлахгүй ээ.
    -Аавынхаа нэрийн өмнө “Алтайн Халиун трейд” болтлоо овоглуулсан та яагаад Монголын урлагтай холбогдож, 20 орчим жил үнэнчээр зүтгэх болов. Бизнесмен хүмүүс тэр бүр холбогдоод байдаггүй салбар болохоор сонирхож байна л даа?
    -Миний аав Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан “Монхор” Цэрэнжав гэдэг хүн байсан. Харамсалтай нь намайг 15 настай наймдугаар ангид байхад бурхан болсон л доо, хөөрхий. Аав минь надад “Миний хүү долоон уулын цаадахыг харж амьдраарай. Аав нь яах вэ зургаан уулын цаадахыг л харсан хүн” гэж захидаг байсан. Харин би аавынхаа захисан шиг долоон уулын цаадахыг харж чадаагүй ч ямар ч гэсэн таван уулын цаадахыг харж амьдарлаа. Ээж минь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, хөх уулсынхаа дунд төрж өссөн сайхан буурал байсан. Аав ээж хоёр минь яах аргагүй “Засагт ханы хэцүү” хүмүүс. Хүн ер нь амьд явах хугацаандаа аав, ээж хоёрыгоо бурхан мэт шүтэж, хайрлан дээдэлж явах учиртай юм. Аав ээж хоёр минь уртын дууг жигтэйхэн сайхан дуулдаг хүмүүс байсан тул багаасаа уртын дууныхаа аргадаж зэмлэсэн агуу их ухааныг сонсож өссөн болохоор өөрийн эрхгүй л урлаг соёл руу ханцуй шамлаад яваад орчихсон. 1996 онд “Алтайн Халиун трейд” компаниа байгуулж хэдэн жил өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд боломжийн хуримтал үүсгэж чадсан. Ингээд ямар ч гэсэн гэрээ засчихаад түмэн олныхоо оюуны санд хөрөнгө оруулалт хийж хамтлаг дуучид, хошин урлагийнхантай холбогдон ажиллаж эхэлсэн юм.
    -Тухайн үе бол мэдээж худалдаа наймааны алтан үе байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэдхэн жилийн дотор компаниа яаж тэгж хөл дээр нь бат зогсоосон нь олон хүнд сонирхолтой санагдаж байгаа байх?
    -Магадгүй л юм. Манай компани Монголд анх удаа төрөл бүрийн майхан, аялалын иж бүрэн хэрэглэл за тэгээд брэндийн гутал хувцас гээд бүх л төрлийн худалдаа наймааг хийж байсан. Дээр нь аливаа наймаанд тухайн хүний аз, од гэж байдаг юм билээ. Энэ бүх он жилүүдэд миний хань дэргэдээс минь алхам ч холдолгүй, ёстой л нэг гэрийн хоёр багана болж зүтгэсээр энэ бүхний ард гарсан юм. Манайх цэцэг шиг гурван сайхан охинтой. Охид минь нас биед хүрцгээж аав ээждээ гурван хөөрхөн зээ охиныг минь бэлэглэсэн. Би чинь ингээд л эмэгтэйчүүдийн дунд бөмбөрч байдаг азтай аав, өвөө байхгүй юу. Хүн гэр орондоо сэтгэл тайван, жаргалтай байвал ажил төрөл аяндаа л бүтээд явчихдаг юм билээ.
    -Анх өөрөө санаачлаад л “Ерөөсөө хамтлаг дуучдын тоглолтыг ивээн тэтгэж хамтран ажиллъя” гээд л Монголын урлаг руу яваад орчихсон хэрэг үү?
    -Бас ч арай үгүй юм. Хошин урлагийн анхдагчдын нэг “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч найруулагч Ц.Хүсэлбаатар бид хоёр армийн найзууд л даа. Тэгээд Ц.Хүсэлбаатар түүний эхнэр С.Өлзийхүү, Г.Золбоот зэрэг найзууд минь санал тавьснаар би энэ салбар руу эргэлт буцалтгүй орж ирсэн юм. Эдгээрээс гадна миний бүр хар багын дөрвөн найз байдаг юм. Тэдний хоёр нь Хөгжим бүжгийн коллеж төгссөн мэргэжлийн хөгжимчид учир надад урлаг хол байгаагүй.
    -Дунд үеийн дуучид болох Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Б.Энхмэнд, Г.Чинболор, Л.Банзрагч, Д.Бурмаа гээд өөртэй чинь уран бүтээлээр холбогдоогүй хүн цөөхөн байх шүү?
    -Нээрээ л онгирч байгаа юм биш. Урлагийн сайхан буянаар энэ цагийн хамтлаг дуучид, ер нь урлагийн бүх төрлийнхний дунд намайг танихгүй, мэдэхгүй уран бүтээлч байхгүй л болов уу. Би жаахан саландуу, мартамхай хүн. Тухайн үед бүгдтэй нь л хамтран ажиллаж, ижий ахай болж явсан. Зарим нэгийнх нь нэрийг дурсаагүй бол өршөөгөөрэй. Ер нь надтай хамтран ажиллаж, орж гарч яваагүй дуучин бараг л байхгүй дээ.
    -Эрүүл мэндийн шалтаанаар уран бүтээлийнхээ ажлаас жаахан завсарлага аваад эргэн орж байгаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
    -Тийм ээ. Хүний л амьдрал хойно жаргал зовлон ээлжилнэ шүү дээ. Мөнх залуу явах юм шиг анзааралгүй давхиж явтал нэг л өдөр болохоо байж тархины хавдартай болчихсон байсан. Тэгээд урагшаа явж хоёр удаа тархины хагалгаанд орж хавдраа авхуулсан даа. Үхэл амьдралын заагт байсан тэр хэцүү цагт эхнэр минь л хажуунаас огтхон ч салалгүй асарсаар намайг босгоод ирсэн. Нэг үеэ бодвол хоёр хөл дээрээ бат зогссон болохоор эргээд урлагийн сайхан гал тогоо руугаа орж амттай хоолоо хутгаад зогсож байна. Одоо залуу дуучин Б.Отгонтогтохтой хамтраад тоглолтынх нь бэлтгэл дээр ажиллаж байна. Хажуугаар нь дууны шүлгийн уран бүтээл дээрээ ажиллаж байна.
    -Олонд төдийлөн танил болоогүй байсан сайхан баритон хоолойтой дуучин Х.Батмэндийн тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулснаар ард түмэн түүнийг мэддэг болсон?
    -Ээжийн минь нутгийн Х.Батмэнд бол аргагүй сайхан баритон хоолойтой залуу л даа. Бүр зорьж уулзаад тоглолтыг нь ивээн тэтгэж зохион байгуулж байлаа. Одоо бол Батмэнд урилга заллагаасаа салахаа больсон байна лээ. Аавынхаа сумаас бол дуучин Ч.Бат-Эрдэнийг дэмжиж тусалснаар тэр маань ч удалгүй ард түмэнд танигдан МУГЖ болоод өнөөдөр СУИС-д хариуцлагатай алба хашиж сайн сайхан л амьдарч явна.
    -Нэг удаагийн зохиолын дуучдын тоглолтын өмнө уулзахад 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа гэж ярьж байсан. Ер нь 1999 оноос хойшхи энэ тоог сайтар нягталвал овоо дүн гарах байх даа?
    -Яг үнэндээ би өөрөө тэр талаар сайн тооцоо хийдэггүй юм. Манай санхүүгийн хүмүүс байгаа л даа. Гэхдээ дээр нэг хэрэг болгоод санхүүгийнхээ баримтыг үзэж байтал лав л тэрбум давсан тоо харагдаж байсан. Мэдээж зарлага гарч байж дараа нь орлого ашгийнхаа тухай бодно шүү дээ. Яахав өөр талаар нь тоо гаргавал өнгөрсөн хугацаанд 500 гаруй СD ивээн тэтгэж хэвлүүлсэн байна лээ. Тоглолт ивээн тэтгэх, зохион байгуулах, тайз засах, эх бэлтгэл, зар сурталчилгаа гээд хөрөнгө мөнгө багагүй гардаг л даа. Тухайн үед дуучид маань хөөрхий ядуухан байсан шүү дээ. Зарим нэг нь тоглолтоосоо хоцрох гээд таксигаар ирж тэр бүхэнд нь бэлэн мөнгө гаргаж байснаа тоочвол замбараагүй юм гарна. Монгол Улс зах зээлийн системд шилжсэний дараа яг үнэндээ урлаг соёл, нийтийн дуу, кино урлаг уналтын байдалд орчихсон байсан л даа. Тэр бүхнийг ярина гэвэл дуусахгүй. Энэ бүх ажлыг ганц биеэрээ хийгээд явсан юм биш л дээ. Миний ард манай компанийн шижигнэсэн залуус үргэлж хамт явсан. Тухайлбал тайз заслын ажилчид, жолооч арын албаныхан гээд явж өгнө шүү дээ. Бригадаар хөдөө гадаа явна. Хоол унд, хонь мал гээд гүйж өгнө. Гэхдээ эргээд бодоход залуу насаа харамсах зүйлгүй өнгөрүүлсэн байна.
    Дунд үеийн “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” болох Б.Болдбаатар, М.Отгонгэрэл, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг зэрэг дуучдын тоглолтуудыг ТВ-9 телевизийн талийгаач найз Энхбаттайгаа хамтран олон удаа зохион байгуулж, ивээн тэтгэж явлаа. Ингээд яриад байвал үнэхээр дуусахгүй шүү.
    -Өөрөө сая “Би дөрвөн гавьяатдаа баярлаж явдаг” гэлээ. Тэр дөрөв нь чухам хэн хэн юм бол?
    -Аа тэр дөрөв үү. Тэд бол Монголоос анх удаа Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээн дуулж байсан уртын дууч Г.Хонгорзул, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ дөрөв маань юм л даа. Яагаад гэвэл энэ дөрвөн гавьяат бол ёстой л “Булган сүүлтэй” дуучид байгаа юм. Эдний араас ямар олон гавьяат, СТА цолтон төрөн гарав. Өнөөдөр ч гэсэн муу ах нь СТА болчихоод инээгээд сууж байна. /инээв/ Энд гэж хэлэхэд Соёлын тэргүүний ажилтан гэдэг бол их том шагнал юм шүү дээ. Хуучин нийгмийн үед яамны шагнал гэдэг бол хамгийн том шагнал байлаа. Өнөөдөр ч гэсэн 70 хүрчихээд СТА-аа авч чадаагүй уран бүтээлчид зөндөө л байгаа, хөөрхийс. Гэхдээ хүмүүс “Ганц тоглолт хийгээд л СТА болчихлоо” гэж ярьж байдаг л юм. Миний хувьд хийж чадаж байгаа залуу хүмүүст цаг тухайд нь өгөх ёстой л гэж бодож явдаг.
    -Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийдэг МУГЖ Д.Энхзул нэг удаа өөрт чинь тун их баярлаж явдгаа хэлж байсныг санаж байна?
    -Нэг түүх ярихад зах зээлийн системд шилжсэнээс хойш нийтийн дуучдаас хамгийн анх тоглолтоо нийлж хийсэн дуучид бол МУГЖ Д.Энхзул, Х.Болормаа, Д.Эрдэнэцэцэг гурав юм шүү дээ. Би анх тэдний тоглолтыг “UB палас”-д зохион байгуулан хийж байлаа. Түүнээс хойш хамтран ажилласан талаар бол тоогоо алдсан даа.
    -Нэг үе “Алтайн Халиун”-ы ажилчид Бөхийн өргөөний тайзыг эзэгнэж явсан санагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд тэнд хэчнээн тоглолт зохион байгуулсан бол?
    -Үнэнээ л хэлье, тоогоо алдсан шүү. Жилдээ дунджаар 15-20 орчим байх боловуу. Тэгээд л бодчихгүй юу. Арай даруу биш хариулсан бол өршөөгөөрэй.
    -Өөрөө зөвхөн нийтийн дуучид, хошин урлагийнхан гэлтгүй ардын урлагийнхан, киночид, рок попынхонтой хамтран ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
    -Рок попынхноос “Өргөө”, “Харш” хамтлагуудын тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулж байсан. За тэгээд поп дуучин Б.Баярцэцэгтэй хамтран тоглолт хийж байлаа. Харин хүүхэд залуус гэлтгүй дунд үеийнхний ч талархлыг хүлээсэн рок попын хослон дуучид болох СТА Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёрыг бүр яг эхнээс нь дэмжиж ажилласан. Хамгийн анх 2005 онд “UB палас”-т “Чиний хайранд” тоглолтыг нь зохион байгуулснаас хойш олон удаа хамтарч ажилласан. Тэр тоглолт бол тэр хоёрын ч анхны бие даасан тоглолт, миний хувьд ч рок попын хос дуучинтай хамтран ажилласан анхны ажил байсан юм. Тухайн үед одоог бодвол арай жаахан залуу бас жаахан адгуу ч байж. Үүрээ маань хоёр дууны хооронд хувцасаа сольж амждаггүй ээ. Тэгээд алдарт А.Пугачёвагийн “Сая сая сарнай цэцэг” дууг зарлачихаад байхад нөгөөх маань туплиэ хайгаад олдоггүй. Тэгэхээр нь уур хүрээд хөл нүцгэн хөөгөөд гаргачихаж байж билээ. Тэгсэн чинь анх удаа тайзан дээр хөл нүцгэн дуучин харсан үзэгчид алга түшиж, шүгэлдээд харин ч эсрэгээрээ их сайхан хүлээж авч байсан. Тайзанд ойр зассан сандалд суусан зарим нэг нь “Яасан сайхан хөлтэй юм бэ” ч гэж байсныг дараа нь л сонсоод сэтгэл амарч байж билээ. /хэ хэ/ Тэр тоглолтын дэглэлтийг их зоригтой хийж, тэр хоёрыг анх удаа усан дотор завин дээр дуулуулж хөөрхөн шуугиан тарьж л явлаа.
    Би дээр хэлсэн. Зах зээлд шилжсэнээр Монголын бүх л урлаг, түүний дотор кино урлаг их хэлмэгдсэн. Хамаг сайхан уран бүтээлчид нь газрын нэг тараад алга болсон. Кино үйлдвэр нь балгас болохоо шахсан. Тухайн үед УГЗ кино найруулагч Л.Эрдэнэбулган гуай С.Жаргалсайханы зохиолоор “Үхэж үл болно Чингис хаан” киног хийх гээд ёстой л шар махтайгаа хатаж байсан. Тэгэхэд яагаад ч гараа хамхиад суугаад байж болохгүй санагдаад тэр киноны нэгэн ивээн тэтгэгчээр ороод маркетингийг нь хариуцан ажиллаж л байлаа. Түүнээс хойш хөрөнгө санхүүгээр тусалж, хамтран ажилласан кино бол маш олон байгаа.
    -Нээрээ бас Монгол бүжгийнхэнтэй хамтраад томоохон тоглолт хийж байсан байх аа?
    -ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатартай олон жил хамтран ажиллаж байна. Бид хоёр Францын хотуудыг 45 хоног хэсч “Цаг хугацаа салхи мэт хурдална” тоглолт хийсэн. Тэр тоглолтыг өмнө нь Монголд 20 мянган ам долларын өртгөөр зохион байгуулж маш амжилттай болсон учир Францад уригдаж байлаа. Тухайн үед тэр модерн бүжгэн жүжиг маань Францын үзэгчдээс гайхалтай өндөр үнэлгээ авч байсан. Францад үдсэн тэрхүү 45 хоногийнхоо хугацаанд Баяраа дүүгээсээ хөөмийлөх арга барил сурсан нь үнэхээр дурсгалтай сайхан санагддаг.
    Ардын урлагийн тоглолтуудыг аваад Европыг нэг захаас нь нөгөө захыг нь дуустал явж байснаа дурсахад үнэхээр сайхан байдаг. Ер нь Монголчууд биднийг дэлхийгээс онцгойруулах, дэлхийтэй эн тэнцүүхэн, бүр илүү урлаг соёлоор өрсөлдүүлэх зүйл маань гайхамшигтай сайхан ардын урлаг маань л байгаа юм. Хойшид ардын урлагийнхантайгаа нийлж Азийг урлаг соёлоор байлдан дагуулна гэж бодож байгаа шүү. Монголынхоо гайхамшигтай урлагаар Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулахад миний нас хүрэхгүй ч гэсэн үр хүүхдүүд минь аавынхаа гүйцээгүйг гүйцээх нь дамжиггүй. Би тэрэнд итгэлтэй байдаг.
    -Хоёр он солигдоод 20 хоноогүй байна. Энэ 2018 онд ажил ихтэй байх нь ээ?
    -Тийм. Удахгүй “Алтайн Халиун трейд”-ийн маань түүхэн ой болно. Түүнийгээ нижгэрхэн тэмдэглэчихээд ямар ч гэсэн Европыг дахин нэг тойроод ирэх нь хамгийн түрүүний зорилго болоод байна. Тэгээд л дараагийнхаа ажилд ханцуй шамлаад дайраад орчихно доо.
    -За Монголын урлагийн төлөө төдийгөөс өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өөрт тань болон танай хамт олон, гэр бүлд нь шинэ 2018 оны мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе?
    -Их баярлалаа. Сая эргээд бодсон чинь би эдгээр жилүүдэд ер нь хэвлэлээс жаахан зай барьсаар өнөөдрийг хүрсэн байна. Анх удаа шахуу ийм дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Эрхэм уншигчид минь арай жаахан даруу биш ярьчихсан байвал өнөө муу Гэрэлбаатарыгаа өршөөгөөрэй. Ингээд та бүхэнд ч шинэ 2018 оны мэнд дэвшүүлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүмүүс минь нэг нэгэндээ гэгээн сайхан итгэл хайрлаж, ямагт бие биенээ дэмжин тусалж явахын ерөөл өргөж байна, баярлалаа.

  • СТИВЕН СИГАЛ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ
    2018 оны 1 сарын 16
    Холливудын жүжигчин Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. 2005 онд болсон хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлжээ.
134 135 136 137 138 139 140
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    20 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    24 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    30 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    8 цаг 27 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    8 цаг 32 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    15 цаг 18 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    16 цаг 53 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    17 цаг 4 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    17 цаг 9 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    19 цаг 2 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    19 цаг 29 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    19 цаг 35 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    19 цаг 46 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    19 цаг 51 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    21 цаг 36 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    21 цаг 59 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    22 цаг 12 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    22 цаг 39 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    23 цаг 0 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК