Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

143 144 145 146 147 148 149
  • Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж байна
    2017 оны 10 сарын 29
    Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болн
  • Хэрэглэсэн дүрдэг цайгаа хаях гэж бүү яар
    2017 оны 10 сарын 29
    Та пакеттай цайг халуун усанд дүрж хандлаад дараа нь шууд хаячихдаг уу? Тэгвэл одооноос хаях гэж яарах хэрэггүй. Учир нь үүгээр та гоо сайхан болон бусад багагүй асуудлыг шийдэж болох аж.
  • Антон Брукнерийн VII симфони Монголд анх удаа тоглогдлоо
    2017 оны 10 сарын 27
    Симфони сонслоо. Австрийн хөгжмийн зохиолч А.Брукнерийн (1824-1896) VII симфонийг Улсын Филармонийн симфони найрал хөгжим удирдаач Б.Батбаатарын удирдлагаар амжилттай тоглолоо. Үзэгчид удтал алга ташиж баяр хүргэлээ. Хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ”Романтизмын үеийн,симфонизмын оргил болсон, дуурьсал төгс, цараа өргөн ийм сайхан бүтээлийг хамтдаа сонсч, хүлээж авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Улсын Филармонийн симфони найрал хөгжимчдийн шинэ бүтээл бүрээр уулзацгааж байя” гэж хэлснээр тоглолт өндөрлөсөн юм.
    Удирдаач Б.Батбаатар уг симфонийг нэг цаг 10 минут тоглууллаа. Гэсэн ч сонсоод суухад 30-40 минут л болов уу гэхээр тийм сонирхолтой, сонсголонтой.
    Бүтээл дөрвөн ангитай. I ангийг хөгжмийн зохиолч нойрон дундаа олж авсан санаагаа өглөө сэрмэгцээ буулгаж бичсэн түүхтэй юм байна. 1864 онд бичсэн нэгэн бүтээлээсээ ишлэл болгож оруулсан аж. II анги удаавтар, намуундуу, ялангуяа төгсгөл өлмий дээрээ болгоомжтой явахад ч сонсогдом тийм намуун. Энэ ангийг 1883 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд бичсэн бөгөөд суут хөгжмийн зохиолч Р.Вагнерийн бие муу байх үед зохиож байжээ. Хүндлэн биширч явдаг хөгжмийн зохиолч нь өөд болсныг дуулаад хөгжимдөө аянга цахилгаан буугаад ирэх мэт дуу чимээ оруулж өгсөн байх аж. III анги нь скерцо. Хөгжүүн,тэмүүлэлтэй. IV анги нь төгсгөл хөгжим. Эрч хүч, баяр баясгалан,
    Ийм хөгжим сонслоо. Бидний хөгжмийн мэдлэгийн санд А.Брукнер хэмээх хөгжмийн зохиолч нэмэгдлээ.
    Нэгэнт хөгжмийн тухай ярьж байгаа болохоор болох, болохгүйн тухай бас хэлмээр санагдав. Ихэнх хүмүүс симфонийн ангиудын хөгжим түр завсарлах үед алга ташиж болохгүй гэдгийг хэлье ээ. Өчигдөр орой анх удаа хөгжим сонсохоор очсон хүн олон байх шиг байсан. Хөгжим үнэхээр таашаалтай байсан болохоор аргагүй анги хооронд алга начигнатал ташаад байсан. Симфони гэдэг бол нэгэн том, цул бүтээл бөгөөд ангиудаас бүтдэг. Ангиуд хоорондоо өгүүлэмж, илэрхийлэл, темпийн хувьд ялгаатай. Тоглож байгаа хөгжимчид болон удирдаач нэг ангиас нөгөөд шилжих зуур эхний ангид тоглох явцдаа бий болгосон сэтгэлзүйн байдлыг хадгалангаа дараагийн ангийн уур амьсгалд бэлтгэлтэй шилжих тэр процессыг тасалдуулахгүй, тэдэнтэй хамт дараагийн анги руу орох нь үзэгчдийн мэдэж байвал зохих зүйл бөгөөд мөн л үзэгчийн сэтгэлзүй юм. Нэг талаар үзэгчийн үүрэг ч гэж ойлгохоор. Энэ нь сонгодог хөгжмийн хөгжлийн явцад бичигдээгүй хууль болж дархлаажсан зарчим, соёл билээ. Үүнийг манай үзэгчид санаж, ойлгож, гэр бүлдээ, хүүхдүүддээ ярьж өгч, хөгжим сонсох соёлд суралцах нь зүйтэй байна.
    Бас нэг хэлэх юм байна. Хөгжим сонсохгүй л юм бол танхимаас гарч явах хэрэгтэй. Хийх юмаа олж ядахдаа хажуудаа байгаа, хөгжим сонсоод сууж байгаа найзаа уруу татаж, элдэв яриа өдөх, найз нь уруу татагдахгүй байхад дахин дахин чангааж байгаад эсэн бусын юм ярих, тэгж байгаагаа ”баатарлаг” явдал мэт ойлгож ихэд додьгор суух, чимээгүй байхыг сануулахад өөдөөс муухай харах зэрэг нь тэвчээр барсан явдал билээ. Ийм явдал Брукнер сонсох үед гарав. Арын эгнээний хоёр охинд хоёронтоо сануулаад үг авахгүй, өөдөөс тохуурхаад байхаар нь нэгийг хуруугаар дуудаж байгаад чихэн дээр нь”Гадаа гарч ярь” гэж хашгирав. Хашгирахгүй бол төгсгөлийн ангийн оргилуун хөгжмийг давж гарахгүй байсан болохоор тэр л дээ. Тэгсэн өнөө охин цочсондоо огло харайчих шахав. Төгсгөлийн ангийн оргил хэсэг өгссөөр дуусах гээд байдаг, бүтэн цагийн турш сонсч таашаасан мэдрэмжээ алдах гээд байдаг, ард хоёр охин хөгжим давж чалчаад байдаг. Дуудаж, ”чихийг нь авчирч” байж хашгирч ярихыг нь зогсоогоод хөгжмөө дуустал сонссон ч өмнөх шигээ тааашаан сонсч дуусгаж чадсанүй. Миний Брукнер нэг иймэрхүүгээр өнлөрлөв.
    ФБ найзууд бүгд л насанд хүрсэн хүмүүс. Илэн далангүй ярья. Симфони, сонат ч тэр ер нь хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэдэг эхлэлтэй, өрнөлтэй, салахын аргагүй үйл явдалтай, гайхамшгийн гоё төгсгөлтэй, яг л ”хос хунгуудын” хоёулхнаа хийдэг ажил лугаа нандин зүйл юм. Хос хун яг сайхан болдгийн даваан дээр толгой дээр тэс хөндлөн нөхдүүд хашгираад байвал юу болох вэ. Үлгэр яаж төгсөх вэ. Симфони сонсох, анги хооронд нь чив чимээгүй сууж, дараагийн ангийг удирдаач болон хөгжимчидтэй хамт эхлүүлэн үргэлжлүүлэн сонсож, дөрвөн ангийг гүйцэд сонсоод эцэст нь баяр хүргэж алга ташаад босох зэрэг нь яг л хос хунгуудын ариун хэрэг лугаа юм.
    Гоё хөгжим сонсгосон хөгжимчдөд, удирдаачид баярлалаа.
    Р.Оюунжаргал
  • Чөлөөт бөхийн спортоос 43 дахь гавьяат тамирчин төрлөө
    2017 оны 10 сарын 27
    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт,
  • Их дуулга: Д.Сумъяа алтан медаль хүртлээ
    2017 оны 10 сарын 27
    v
  • П.Орхонд гавьяат тамирчин цол олгохоор болжээ
    2017 оны 10 сарын 26
    Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

  • “Абу Даби-2017” гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ
    2017 оны 10 сарын 26
    Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Абу Даби-2017” гран при тэмцээн эхэлнэ. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин хүчээ үзэх юм.

    Эрэгтэй:

    -60 кг: Г.Болдбаатар

    -66 кг: Д.Төмөрхүлэг

    -66 кг: Г.Хэрлэн

    -73 кг: Г.Одбаяр

    -81 кг: Г.Дагвасүрэн, О.Ууганбаатар

    Эмэгтэй:

    -52 кг: Б.Хорлоодой

    -57 кг: Д.Сумьяа

    Энэ удаагийн гран прид 48 орны 290 гаруй жүдоч барилдана. Үүнээс ОХУ-ын жүдогийн баг хамгийн олон буюу 25 тамирчинтай байна. ОХУ-ын тамирчдын хувьд манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаад явсан билээ.
  • Рэйн, Ким Тэхи нар охинтой болсоноо зарлав
    2017 оны 10 сарын 25
    Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар охинтой болсоноо зарлажээ.
  • О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ
    2017 оны 10 сарын 25
    ​Энэ онд Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой тохиож буй.
  • Морин хуурын чуулгын Сор бүтээлүүд эгшиглэнэ
    2017 оны 10 сарын 24
    Улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд ”Цэцээ Гүн” Ротаракт клуб, ”Thanks man” ТББ-тай хамтран залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Сор бүтээлийн дээжис” тоглолтыг гурав дах жилдээ зохион байгуулж байна.

    Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 10-р сарын 27, 28-нд Тусгаар тогтнолын ордонд тоглогдох бөгөөд тоглолтын бүх орлого ”Цэцээ Гүн” ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана.

    Уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэгдэж буйгаараа онцлогтой билээ. Өнгөрсөн хугацаанд ’Цэцээ Гүн’ Ротаракт клуб нь нийт 27 оюутанд 40 орчим сая төгрөгийн сургалтын тэтгэлэгийг энэхүү төслөөрөө дамжуулан олгосон байна.
  • ДАШ морьт харвааны тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртжээ
    2017 оны 10 сарын 24
    БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Франц, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Иран, Финланд, Малайз, БНХАУ, Турк зэрэг нийт 19 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тамирчид зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.
  • Ч.Бадрал “Competizione della Opera”-д амжилттай оролцжээ
    2017 оны 10 сарын 24
    Австри улсын Линз хотод Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын дуурийн дуулаачдын хоолойн чадлыг шалгадаг тус уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо.

    Дашрамд дурдахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулжээ. Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун европд томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрд Ж.Вердийн Дон Карло дуурьд дуулах эрхээр шагнагдсан байна.
  • Симфониор алдартай А.Брукнерийн бүтээлийг тун удахгүй сонсъё
    2017 оны 10 сарын 23
    Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг 10-р сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Симфониудыг нь Европт хамгийн их сонсдог аж.
    Түүний бүтээл Монголд анх удаа эгшиглэх гэж буй бөгөөд Симфони найрал хөгжим нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна.
    Тоглолтонд:
    Удирдаач Б.Батбаатар /СТА/

    Хөтлөгч, Тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/

    Тоглолтын хөтөлбөрт:

    Антон Брукнэр Симфони No.7

    • Allegro. moderato

    • Adagio. Sehr feierlich und sehr langsam

    • Scherzo. Sehr schnell

    • Finale. Bewegt, doch nocht schnell

    Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.
    Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88004849-с лавлана уу.
    Тасалбарыг www.ticket.mn , 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлээд аваарай.
  • Улсын харцага О.Хангай гурав дахь удаагаа түрүүллээ
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
  • БСШУСЯ-ын сайдаа урьсан ”Залуу мөрдөгчид” МУСК 11 сарын 1-нд нээлтээ хийнэ
    2017 оны 10 сарын 21
    БСШУСЯ-ын сайдаа урьсан ”Залуу мөрдөгчид” МУСК 11 сарын 1-нд нээлтээ хийнэ
  • Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно
    2017 оны 10 сарын 21
    Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно
  • ”Алтан залаат азарган тахиа” жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо
    2017 оны 10 сарын 20
    ”Алтан залаат азарган тахиа” жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо
  • Л.Энхрийлэн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 10 сарын 20

    Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Фүнокүва Харүкад цэвэр ялагдлаа.
  • Манай улсын циркчид ”Алтан цом” хүртжээ
    2017 оны 10 сарын 18
    Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг ”А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.

    Монголын циркийн урлаг үүсч хөгжөөд 77 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч өмнө нь дээртэй дүйцэхүйц амжилтыг үзүүлж байгаагүй хэмээв. Зориг, тэвчээр, авхаалж самбаа шаардаж хатуу чанга бэлтгэл сургуулилт, өндөр эрсдэл дунд ур чадварын тоглолт үзүүлдэг циркийн салбарынхан 16 дахь жилдээ ийнхүү шилдгүүдээ шалгаруулжээ.

    БНХАУ-д болсон Олон улсын циркчдийн фестивальд манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Манай үзүүлбэрийг шүүгчид нь үзсэнийхээ дараа суудлаасаа босч алга ташин хүндэтгэл үзүүлсэн гэнэ.
  • А.Баярцэцэг дахин Холливудад уригджээ
    2017 оны 10 сарын 18
    Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд эмчийн дүр бүтээсэн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг дахин киноны урилга хүлээн авчээ. Гэхдээ тэрбээр ирэх онд тоглох киноныхоо талаарх бусад мэдээллийг одоохондоо нууцалж байгаа аж.

    “Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд гол дүрийн жүжигчний туслах эмчийн дүрд тоглосон. “Дэлхийн мисс”-ийн тэмцээний үеэр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нартай анх танилцаж байсан. Тэр үед Тайландад болж байгаа киноны шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж үзээрэй гэсэн хүсэлтийг тэд надад тавьсан юм. Эхний шалгаруулалтад оролцохын тулд кино зохиолоо уншиж танилцаад, өөрийнхөө дүрийг тоглож үзүүлээд, видеогоор явуулсан.

    Дараа нь кино найруулагчтайгаа очиж уулзан, ур чадварын шалгаруулалтад орсон. “Attrition” кино 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийнэ” хэмээн А.Баярцэцэг “Itoim” сайтын мягмар гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

143 144 145 146 147 148 149
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    10 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    18 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    35 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    1 цаг 18 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    1 цаг 24 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    2 цаг 1 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    2 цаг 23 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    3 цаг 8 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    4 цаг 24 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    4 цаг 38 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    5 цаг 7 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 12 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    5 цаг 26 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 36 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 цаг 50 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    6 цаг 13 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    6 цаг 37 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    7 цаг 8 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    7 цаг 12 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК