-
2016 оны 1 сарын 27
Морин төвөргөөн Хятадыг донсолгов
Зураач Б.Ариунбаатарын “Морин төвөргөөн” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд зөвхөн морины тухай өгүүлэх 24 зургийг дэлгэсэн байна. Үүнээс “Шөнийн талд адуу янцгаана”, “Монгол хүлэг”, “Хүлэг минь, нутаг минь” бүтээл нь содон аж. Б.Ариунбаатар зурахаас гадна баримал, сийлбэр хийдэг аж. Тиймээс түүний урласан морины барималууд ч үзэсгэлэнг нь чимжээ. Тэрээр сүүлийн нэг жил Хятадад амьдарч, уран бүтээл хийж байгаа юм. Өмнө нь эх орондоо гурван удаагийн үзэсгэлэнгээ гаргасан туршлагатай уран бүтээлч. “Морин төвөргөөн” үзэсгэлэн Хятадын мужуудаар хоёр cap үргэлжлээд эх орныхоо уран зураг сонкрхогчдын мэлмийг баясгах юм байна.
-
2016 оны 1 сарын 27
Монгол дуу дэлхийд” уралдааныг 10 сувгаар гаргахаар болжээ
Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдсан уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын баялаг өв бий. Гэсэн ч Монголын орчин үеийн дууны урлагийг дэлхий нийтийн хуртээл болгох, монгол нэрийг дэлхийд алдаршуулах санаачилга хангалттай бус байгаа юм. Тиймээс Монголын шилдэг non дууг гадаад хэлээр дуулж, олон улсад монгол аялгууг дэлгэрүүлэх, соёлын нөлөөг өргөжүүлэх зорилготой “Монгол дуу дэлхийд” уралдааныг БСПГУ-ы сайд Л.Гантөмөр санаачилжээ. Уг уралдааны хамтран зохион байгуулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly’s pro¬duction” ажиллаж буй. Өнгөрсөн есдүгээр сараас оролцогчдоо бүртгэж эхэлсэн тус уралдааныг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох аж.
“Монгол дуу дэлхийд” уралдааныг “25 дугаар суваг”, UBS, VTV, SCH, “Стар”, “Роя&л”, “Парламент”, “World”, “11 channel” зэрэг телевизийн 10 сувгаар, баасан, бямба, ням гаригт зэрэг үзүүлэх гэнэ. Уралдааныг дөрвөн уе шаттай явуулах бөгөөд шүүгчээр гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллах ажээ.
-
2016 оны 1 сарын 27
2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гуравдугаар байрт шалгарсан, Москвагийн филармонийн гоцдооч хийлч Павел Милюков манай улсад ирэх нь. Тэрбээр “Гранат мюзик” продакшны урилгаар ирэх есдүгээр сард Монголын үзэгчдэд тоглолтоо толилуулах юм. Павел Милюков Москвагийн филар- монийн оркестроос гадна Их театр, “Мариинский” театр, Москвагийн хөгж- мийн их сургуулийн симфони найрал хөг- жимчидтэй хамтарч тоглож байжээ. Мөн Австри, Бельги, Герман, Унгар, Итали, Испани, Швед зэрэг 20 орчим улсад аялан тоглосон аж. Павел Милюков Н.Паганини, П.Ойстраха, А.Хачатуряны нэрэмжит урал- дааны тэргуүн байрын эзэн юм.
-
2016 оны 1 сарын 27
Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
-
2016 оны 1 сарын 27
Чөлөөтийнхэн буурал тивийг дайлаар мордов
Франц улсын нийслэл Парис хотын “Centre d’entrainement Olympique” Спортын ордонд энэ сарын 29-31-нд чөлөөт бөхийн уламжлалт гран при тэмцээн болно. Тус тэмцээнд манай чөлөөтийн эрэгтэйчүүд зодоглох бөгөөд 57 кг-д С.Батболд, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр, Г.Отгонбаатар, 65 кг-д Б. Батмагнай,Ц.Чингэс,70кг-дДАтгангэрэл, 86 кг-д П.Өсөхбаатар, Л.Төртогтох 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг ЖЧулуунбат, Н.Золбоо нар дасгалжуулагч Б.Баяраа, Л.Энхбаярын удирддага дор оролцоно. Мөн чөлөөтийн зарим эрчүүд өчигдөр Болгар улсыг зорив. Тэд Дан Коловын ОУТ-д энэ сарын 30-31-нд хүч үзнэ. Тус багийн бүрэлдэхүүнд П.Өнөрбат (74 кг), Б.Номин (65 кг), Д.Гомбодорж (74 кг), Д.Цогтбаатар (57 кг), Т.Түвшинтулга (61 кг), О.Үйтүмэн (86 кг) нар багтжээ. Тэгвэл манай чөлөөтийн эмэгтэйчүүдийн баг ОХУ-ыг зорьсон бөгөөд тэд алдарт Иван Ярыгиний дурсгалд зориулсан тэмцээнд зодоглох юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүд ч мөн оролцох ажээ.
Жүдочид Парисын “Их дуулга”-д зодоглоно
Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Эрэгтэйчүүдийн 60 кгд Г.Болдбаатар, ДАмартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даг- васүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаяр, +100-Д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэ- мүулэн нар хүч сорино. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уращэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д ПЛхамдэгд , +78 кг-д О.Жавзмаа нар шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Эрдэнэт- Од, ГДашдаваа, Х.Цагаанбаатар нарын удирддагад барилдах юм байна.
-
2016 оны 1 сарын 26
Улсын драмын эрдмийн театрын сонгодог жүжгийн өдрүүд гуравдугаар сард эхлэх бөгөөд У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээх юм байна. Мөн олон улсын театрын өдөрт зориулан “Эдип хаан”, “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Нора” жүжгүүд тоглогдоно.
Мөн ирэх сарын 14-нд буюу Гэгээн хайрын баярыг тохиолдуулан дараах уран бүтээлүүдийг үзэгчдэд санал болгож буй юм байна. Хамгийн олон санал авсан уран бүтээлийг Валентины баяраар бүх хосуудад зориулан тоглохоор төлөвлөжээ.
1. У.Шекспир: ”Ромео Жульетта” сонгодог жүжиг /Гол дүрд: Б.Шинэбаяр, О.Дөлгөөн/
2. Рэй Куни, Ж.Чэпмэн: “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг /Гол дүрд: СТА Л.Дэмидбаатар, МУГЖ Ж.Оюундарь
3.С.Жаргалсайхан: “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драм /Гол дүрд: СТА С.Болд-эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Д.Баттөмөр М.Тогтохжаргал, Б.Одончимэг/
-
2016 оны 1 сарын 26
Монголын өсвөрийн хөлбөмбөгийн ”ДМЮ” клүбийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
-
2016 оны 1 сарын 26
“ТВ-10” телевизээс сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна.
-
2016 оны 1 сарын 25
“Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана
“Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд хуучны хит дуунуудаа сэргээж, шинэ найруулгатайгаар сонсогчдод хүргэхээр зорьсон байна. Цомог “Чка өдер”, “Явах цаг боллоо”, “18 нас” зэрэг 13 дуунаас бүтэх аж. Одоогоор дуунуудын хоолойн бичлэг хийгдсэн бегөөд шинэ найруулгын ажил эхэлсэн байна. Үүнээс гадна хамтлагийн залуус эмэгтэйчүүдийн баярт зориулж тоглолт хийхээр төлөвлеж буйгаа дуулгалаа.
-
2016 оны 1 сарын 25
Хятадын урлагийг сурталчилна
“Louis Vuit- ton” сан үйл ажиллагааныхаа дөрөв дэх шатны хүрээнд Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн болон Хятадын алдарт зураачдын бүтээлийн цуглуулгыг нөгөөдөр дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнд Хятадын 12 зураачийн бүтээлээс дэлгэх .аж. Энэ үзэсгэлэнд саатснаар та Хятадын нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харж болох юм. Үүнээс гадна “Louis Vuitton” сангийн зүгээс энэ үйл ажиллагаагаар Дорно. Өрнийн соёл, бясалгалыг монгол- чуудад сурталчлах аж. Харин цуглуулгад Ай Вэйвэй, Чан Хуанийн сүрлэг бүтээлүүд, Ян Фудун, ИсаакЖульен нарын инсталляд, Цао Фэй нарын кинонууд зэрэг сонирхолтой үзүүлэн, хөтөлбөр байгаа ажээ.
-
2016 оны 1 сарын 25
Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга төрлөө
Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлдТ.Дариа аваргалжээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4,6:2-өөр хожсон байна. Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон ТДариа гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ. Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж байгаа аж. Тус тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.
-
2016 оны 1 сарын 25
Зураачдын үзэсгэлэнг Солонгост нээв
Монгол зураач- дын нэгдсэн үзэс- гэлэн Солонгост нээлтээ хийжээ.
Энэ үзэсгэлэн 10 хоногийн турш Сөүлийн уран зургийн галерейд үргэлжлэх бөгөөд 10 залуу зураач бүтээлээ дэлгэсэн юм байна. Зураачид бүгд өер, өөрийн арга барилаар бүтээсэн гурван зурагаа тавьжээ. Ихэнх нь монгол ёс заншил, нүүдэлчин ахуйг харуулсан аж. “Нүүдэлчин монгол” хэмээн энэ үзэсгэлэн- гийн дараагийн зогсоол Япон, Хятад, Өвөрмонголын мужуул юм байна
-
2016 оны 1 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур наадам энэ сарын 16-28 ны өдjрүүдэд зохион байгуулгдаж байгаа юм. Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна.
Наадмын эхний шат Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 16, 17-нд болсон бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Морин Хуур” наадам нь дууны урын санг дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хамгийн том дууны наадам билээ
-
2016 оны 1 сарын 23
Фэйсбүүк ашигладаг хүмүүсийн заавал мэдэх ёстой анхааруулга
-
2016 оны 1 сарын 23
Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
-
2016 оны 1 сарын 23
Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийнэ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-01-18 14:20:47
Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний үүсч болзошгүй ачааллаас урьдчилан сэргийлж, зохицуулах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярыг угтсан түр зохицуулалт хийдэг. Өнгөрсөн жилүүдэд түр зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна
Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангаж ажиллана.
-
2016 оны 1 сарын 22
Улсын Филармони 2016 оны 01, 02 – р сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 5 тоглолт болох бөгөөд 01 – р сарын 22-нд 19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын “Дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлийн концерт” улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Тоглолтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, дуучин П.Өнөржаргал, Ш.Наранчимэг, хөтлөгч тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг нар оролцоно.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар лавлана уу.Тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэж байна.
-
2016 оны 1 сарын 22
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон ”Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад бэлэн боллоо.
Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох ”Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд ”Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
Тус мюзиклийн зохиолчоор ”Милл” кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд ”Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна.
Тун удахгүй сонсогчидтойгоо ”Надад үлдсэн найз” мюзиклээрээ учран золгох ”Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа эрэлт ихтэй байгаа учир эхний өдрийн тоглолтын билет хэдийнээ дууссан байна. Иймд та бүхэн амжиж тасалбараа аваарай. Билетийг 1900-1950 утсаар үнэгүй хүргэнэ.
-
2016 оны 1 сарын 22
Богд Хааны Ордон Музей дэх ”Хаан туульсийн өргөө”-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай.
-
2016 оны 1 сарын 22
МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар олон жилийн дараа дахин хамтран уран бүтээл хийж эхэлсэн талаарх мэдээлэл цахим сүлжээгээр тархав.