Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2082 2083 2084 2085 2086 2087 2088
  • Танилц: Аравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2017 оны 10 сарын 03
    Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлан засвар хийхээр төлөвлөжээ.

    Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг

    11:00-15:00 цагт: УСУГ-ын худаг (ХТП-647),

    Чингэлтэй дүүрэг

    11:00-15:00 цагт: 4-р хороо Хүч сервис, Өгөөж, Ундецим-Ундецим, Урлах Эрдэм, Сод Шонхор, Эва ХХК-ууд, Барилга корпораци, ХХБ, ОСНААУГ-ын ХҮТ-7, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /БХБЯ/, эдгээрийн ойр орчмоор,,

    Хан-Уул дүүрэг

    11:30-18:00 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, Худгууд, эдгээрийн ойр орчмоор.
  • Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
    2017 оны 10 сарын 03
    Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 10 дугаар сарын 06 өдрийн 10 цагт нээлттэй явагдана.

    Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,

    Баянзүрх дүүрэгт-2
    Хан-Уул дүүрэгт-15
    Сонгинохайрхан дүүрэгт-4
    Налайх-5
    Багахангай-3
    Багануур дүүрэгт-1 байршил байна.
    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны 8:30 минутаас эхлэн-2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах буюу 315712, 96030003 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

    ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    Хүсэлт маягтаар гаргана.
    Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
    Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
    Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
    Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тайтэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/


    ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ БАЙРШЛУУД:
  • Найман сургууль хоёр ээлжид шилжлээ
    2017 оны 10 сарын 03
    Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал,

    Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% болж өссөн байна. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ. Мөн хотын дарга энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг “цахим” хэлбэрээр бүртгэх ажлыг эхлүүлсэн нь төрийн албаны хүнд суртал, авилга, хээл хахуулийг халахад нааштай алхам боллоо гэж эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм.

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэ жил зарим эерэг өөрчлөлтүүд гарсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд 8 сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ.

    Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч нийслэлийн иргэн бүрийн санаа зовинон хүлээдэг боловсролын бүтээн байгуулалтын ажил 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй амжилттай шинэ хичээлийн жилтэйгээ золголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 03

    09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган болно.
  • Үс засуулбал жаргал ирнэ
    2017 оны 10 сарын 03
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  • Улаанбаатарт 10-12 градус дулаан байна
    2017 оны 10 сарын 03
    2017 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Танилц: Үндэсний бөхийн чансаа шинэчлэгджээ
    2017 оны 10 сарын 02
    Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
  • Новосибирск хотын захирагч А.Е.Локоть манай улсад айлчилж байна
    2017 оны 10 сарын 02
    ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локоть тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэд энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад айлчлах юм.

    Анатолий Евгеньевич Локоть 1996 оны 12 дугаар сард Новосибирск мужийн Депутатуудын Зөвлөлд депутатаар сонгогдсон байдаг. 2000 оны 12 дугаар сард Новосибирск хотын Зөвлөлд депутат болсон байна. Харин 2003 онд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын депутатаар сонгодсон байдаг аж. Тэрбээр манай улсад айлчлах хугацаандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагуудтай уулзана. Мөн “Орос-Монголын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт болон “Вернисаж” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлүүд”сэдэвт нэгдсэн хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баянзүрх дүүрэгт шүлхийн вакцин хийж байна
    2017 оны 10 сарын 02
    Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

    Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа юм. Иймд иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцож уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа
    2017 оны 10 сарын 02
    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд “Хоггүй Хороо” хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна.

    “Хоггүй Хороо” хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчид идэвхитэй хамрагдлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг хүргүүлэн аж ахуйн нэгж байгууллага иргэдийг хамруулан гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж, дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.

    Нийт 945180 м2 талбайг хамруулан цэвэрлэж, 14 рейсээр 21.5 тонн хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Л.Цандэлэг: Би Цогоог хүчиндэнэ
    2017 оны 10 сарын 02
    Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг тэргүүтэй уяачид охин хоргоосон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, шуугиан дэгдээгээд байгаа билээ.
  • НИТХ-ын өнөөдрийн хуралдаан дахин хойшиллоо
    2017 оны 10 сарын 02
    ​НИТХ өнөөдөр хуралдаж НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан боловч хуралдаан хойшилжээ.



    Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Ингэснээр ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлууллаа.

  • Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлгийн барилгын шав тавилаа
    2017 оны 10 сарын 02
    2012 онд Багахангай дүүргийн 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир НИТХ-ын төлөөлөгч болон Дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагад уламжилж ажилласны үр дүнд Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “40 ортой эмнэлэг барих” 3 тэрбум 39 сая төгрөгийн ажил тусгагдсан бөгөөд 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн барилгын ажил эхлүүлээд байна.

    Уг ажлын тендэрийг 2017 оны 07–р сарын 13-нд зарлаж гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК шалгарсанаар барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

    Уг арга хэмжээнд:

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Батнасан

    Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг

    Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр

    Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа

    Засаг даргын Тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяа

    Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат

    “Тэргүүн чансаа” компаний гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяр

    Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.

    40 ортой эмнэлэг нь дотор, мэдрэл уламжлалтын 20, хүүхдийн 10, халдвартын тусгаарлах 5, төрөх эмэгтэйчүүдийн 5 ортой, мэс засал, сэхээн амьдруулах, төрөх өрөө, комьпютер томографик, рентген лаборатори зэрэг тусгай тоноглол, стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн зохион байгуулалттайгаар баригдах юм.

    Энэхүү эмнэлэг нь баригдсанаар зэргэлдээх сумдууд болон дүүргийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг аюулгүй орчинд хурдан шуурхай стандартын дагуу тэгш хүртээмжтэй хүргэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлэх нөхцөл боломж бүрдэх юм.
  • Сургуулийн өмнөх насныханд зориулсан “Би өөрөө” сэтгүүл хэвлэгдлээ
    2017 оны 10 сарын 02
    2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргаж байна.

    Уг сэтгүүл нь бага насны хүүхдэд танин мэдэхүйн болон замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд зөв дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

    Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Тэргүүний 33 дугаар цэцэрлэгт зохион байгуулсан бөгөөд нийт суралцагч хүүхдүүдэд “Би өөрөө” сэтгүүл тараан замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар сургалт зохин байгууллаа гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон ”Global challenge-2017” тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо
    2017 оны 10 сарын 02
    НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн 9 дүгээр зүйл “Хүртээмж” бүлэгт Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ, технологи нь хот хөдөө хаана ч нийтэд хүртээмжтэй байхад чиглэсэн зохих арга хэмжээг авах тухай заасан байдаг.

    Ази, номхон далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ” Инчоны стратегийн Зорилго 3-д “Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 оны 05 сарын 01-ний өдөр үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв зохион байгуулсан билээ.

    Уг тэмцээнд оролцогчдоос шалгарсан Г.Цолмон-Од, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, А.Лхамсүрэн нар нь 2017 оны 09 сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

    “GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд оролцож өрсөлдсөн ба манай баг тамирчид өөрсдийн ур чадвар, авьяас, мэдлэгээ дайчлан амжилттай оролцож алт, мөнгөн медалиуд хүртлээ.

    Дашрамд дуулгахад тус олон улсын тэмцээний зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа зохион байгуулсанд нь тусгайлан баяр хүргэж талархал дэвшүүлжээ

    Манай багийн гаргасан амжилтыг дурдвал:

    Монголоос оролцогч Г. Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-д тэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртлээ.
    Багийн төрөлд Монголын баг амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртлээ.
    Багийг тэргүүлж явсан МБУЧОС-ийн эрхлэгч Б.Алтмаагийн “Мэдээллийн технологийн уралдааныг эх орондоо зохион байгуулсан туршлага” илтгэл “BEST PRACTICE” илтгэлээр шалгарлаа.
    Багийн нийт гишүүдэд халуун баяр хүргэхийн хамт хүүхэд залуусаа бэлтгэн, дадлагажуулж ажилласан МБУЧОС-ийн багш Л.Отгон түүнчлэн СЗСҮТ-ийн нийт хамт олонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас талархал илэрхийлье.









  • “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    2017 оны 10 сарын 02
    Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа.

    Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.

    Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мод тарих аян” өрнүүлж “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

    Дүүргийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж нийт 10 төрлийн 1200 гаруй мод, бут сөөгийг тарилаа.

    Мод тарих аянд Хан-Уул дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга, ажилтан албан хаагчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан албан хаагчид бүрэн хамрагдаж идэвхитэй оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08:30 цагт эхэлж байна
    2017 оны 10 сарын 02
    талбай
  • Монгол-Хятадын хилийн боомтууд амарч байна
    2017 оны 10 сарын 02
    БНХАУ-ын Үндэсний баяр болон Намрын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс өчигдрөөс эхлэн Монгол-Хятадын хилийн боомтууд амарсан.

  • АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
    2017 оны 10 сарын 02
    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөлөө.

  • Оффшор бүсээс 4.3 сая ам.доллароо Монголд оруулж ирсэн Ч.Давааням гэгч хэн бэ
    2017 оны 10 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхийг уриалсан билээ. Тэгвэл Панамын гэх дээрх баримтад дурдагдсан хүмүүсийн зарим нь хөрөнгөө оруулж ирсэнийг өнгөрсөн 7 хоногт АТГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь иргэн Ч.Давааням гэнэ.
2082 2083 2084 2085 2086 2087 2088
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    17 цаг 50 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    17 цаг 54 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    18 цаг 6 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    18 цаг 30 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК