Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2089 2090 2091 2092 2093 2094 2095
  • Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болжээ
    2017 оны 9 сарын 26
    Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 12 км-т буюу Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар тус сумын харьяат, 42 настай, иргэн Х “Самар түүнэ” гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.



    Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Туул, Улиастайн гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
    2017 оны 9 сарын 26
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аяныг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгууллаа.
  • Эрчим хүчний мастер төлөвлөгөөний тайланг танилцууллаа
    2017 оны 9 сарын 26
    “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.
  • Дүүхээ төвийн урд талбайн задгай худалдааг зогсоолоо
    2017 оны 9 сарын 26
    ​Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.
  • ”Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын форум болно
    2017 оны 9 сарын 26
    Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага ямар байх ёстой вэ. Энэ асуултыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз
  • MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо
    2017 оны 9 сарын 26
    Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас
  • Өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож бүтцийн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлиийг шалгаж байна. Шалгалт 2017 оны 09 сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын хэсэг хуваарийн дагуу Аврах анги-105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг дараах чиглэлээр шалгана.

    Үүнд:

    Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Жишиг норм батлах тухай” 19 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан “Авто машины замын хуудас ашиглах журам”, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам”-ын хэрэгжилт.

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Дотоод албаны дүрэм, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Гал түймэр унтраах дүрмүүдийн хэрэгжилт.

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил үйлчилгээ, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, зарцуулсан хөрөнгө (албан байгууллагын дэмжлэг тусламжаар, төсвөөс)-ийг дэлгэрэнгүй гаргасан байдал.

    Барилга байгууламжийн ашиглалт, өрөө тасалгаа, цонх хаалганы эвдрэл гэмтэлийг засч дулааны алдагдалыг багасган, сантехникийн засвар үйлчилгээ, дулааны гэрээ, нүүрсний гэрээ, татан авалт, нөөц бүрдүүлэлт, уурын зуухны бэлэн байдал.

    Автомашин техникийн ашиглалтын хүрээнд:

    – Техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын дэвтэр хөтлөлт.

    – Гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал.

    – Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ
    .
    – Гал түймэр унтраах, Аврах ажлын үндсэн туслах, тусгай зориулалттай автомашин техникийн өнгө үзэмжийг сайжруулахаар хийгдсэн ажил.

    – Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник хэрэгсэлд зориулан хийгдсэн ажил.

    Багаж зэвсэглэмжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд;

    – Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээ хийсэн байдал.

    – Хангалтаар авсан, шаардлагатай байгаа, актлагдсан болон актлах багаж хэрэгслийн бүртгэл, судалгаа бэлэн байдлын түвшин.

    – Багаж хэрэгслийн паспорт хөтлөлт.

    – Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ.

    – Өөрсдийн санаачлагаар хийсэн ажил.

    Бэлтгэл бэлэн байдлын хангуулах ажлын хүрээнд;

    – Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаал “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгана. /Аранзтай/

    – Хэлтэс, ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гэрийн хаяг, гар утасны дугаарт сар, улирал бүр тодотгол хийсэн байдал.

    – Тусгай зориулалтын автомашин техник, багаж зэвсэглэмж, авто тавиулангийн дулаалга.

    – Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл. /под каск, бээлий, солих дулаан хувцас/

    – Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулж зааварчилгааа өгч ажилласан байдал.

    – Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ.

    – Бие бүрэлдэхүүний сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байдал.

    – Гал түймэр унтраах, аврах ангиуд, МШУТ-ийн ахлах зохицуулагч нарын харилцан ажиллагаа

    Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж хийсэн, тохижилт бүтээлч ажил зэргийг шалгана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн салбарынхны дунд болзолт уралдаан зохион байгуулж байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаартай захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

    Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

    Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

    Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих юм.

    Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд идэвхитэй оролцоно уу. Таны өгсөн саналыг бид цаашдын ажилдаа тусган ажиллах болно. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2017 оны 9 сарын 26
    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ.
    Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Дэлхийн хамгийн тарган хүн таалал төгсчээ
    2017 оны 9 сарын 26
    Дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэх тодотголтой Иман Ахмед Абдель Ати 37 насандаа ертөнцийн мөнх бусыг үзжээ.
  • Багш нар өнөөдөр ажил хаяна
    2017 оны 9 сарын 26
    “Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлана. тэд Засгийн газарт багш нарын
  • Батлан хамгаалах яам АТГ-ын шалгалтад бүдэрчээ
    2017 оны 9 сарын 26
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр АТГ-аас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

    Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.

    Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэж хэллээ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 9 сарын 26
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх дүүрэг



    10:00-16:00 УСУГ-ын худгууд


    Хан-Уул дүүрэг



    09.30-17.00 Цөмийн Энергийн газрын зуслан
    11:00-18:00 Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги


    Сонгино хайрхан дүүрэг



    10:30-18:00 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр болон эдгээрийн ойр орчмоор


    Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг



    10:30-17:00 ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын 3, Бэлхийн 48, 49-р гудамж, 117-р сургууль, 115, 159, 175-р цэцэрлэгүүд, Ундрах ирээдүй ББН, Дегамонгол ХХК, эдгээрийн ойр орчмоор болон Сэлхийн зуслан
  • Анхаар! Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилан иргэдийг хохироож байна
    2017 оны 9 сарын 25
    Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилан иргэдийг хохироож байна. Таны фэйсбүүкийг судалж,
  • Дэлгүүрт хуванцар буугаар айлган сүрдүүлжээ
    2017 оны 9 сарын 25
    Улаанбаатар хотын хэмжээнд есдүгээр сарын 24-ний өдрийн 05:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1699 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 133, зөрчлийн 1264, согтуугийн 148, зам тээврийн ослын 302, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14-р хороонд ”Дэлгүүрт тоглоомон буу бариад мөнгө, архи өг гээд хоёр согтуу хүн байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 21-р хороонд суух, 27 настай эмэгтэй Ж-г хүнсний дэлгүүрт орох үед Баянзүрх дүүргийн 28-р хороонд суух 30 настай эрэгтэй Э, Баянзүрх дүүргийн 11 хороонд суух 37 настай эрэгтэй Г нар хар өнгийн хуванцар гар буу гаргаж “Мөнгө, архи өг гэж” айлган сүрдүүлсэнийг таслан зогсоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Гамшигт нэрвэгдэгсдийн тоог бодитоор бууруулах уриаг дэвшүүллээ
    2017 оны 9 сарын 25
    Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

    Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

    Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байна.

    Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм.

    Энэ өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
    2017 оны 9 сарын 25
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ”Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” дөрөв дэх удаагийн сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 22, 23-нд зохион байгууллаа. Сургалтанд ”Өдрийн сонин”, ”Үндэсний шуудан”, ”Монголын мэдээ”, ”Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын 8 сонин, МҮОНРТ-ийн ”ММ агентлаг”, ”Монголын радио”, ”UBS”, ”С1”, ”MN-25” зэрэг үндэсний хэмжээнд эфирээ цацдаг 11 телевиз, ”news.mn”, ”gogo.mn”, ”Ikon.mn”, ”itoim.mn”, ”zaluu.com”, ”uls.mn”, ”bataar.mn”, ”24tsag.mn”, ”zindaa.mn”, ”olloo.mn”, ”Infomongol.mn”, ”medee.mn”, ”polit.mn”, ”ontslokh.mn”, ”baabar.mn” dorgio.mn зэрэг 18 сайтын сэтгүүлч, нийслэл дэх анхан шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд зэрэг 40 хүн оролцлоо.

  • Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төсөл эхэллээ
    2017 оны 9 сарын 25
    Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төсөл эхэллээ
  • ОХУ-аас шүлхийн вакцин иржээ
    2017 оны 9 сарын 25
    ОХУ-аас шүлхийн вакцин иржээ
  • 1700 гаруй иргэн хамрагдаад байсан шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    2017 оны 9 сарын 25
    ХУД-ын 10-р хороо, Морингийн даваанд шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн Засаг даргын А/268 дугаар захирамжаар хорио цээрийн бүс тогтоон, нийт 28 хоног хэрэгжүүллээ. Энэ хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, МХХ, НМЭГ, Эрүүл мэндийн төв, ЗДТГ, ”Гүнтэрэм” мал эмнэлэг үржлийн нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 75 алба хаагч 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, нийт 531 мянга 804 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн эрүүл мэнд, болон зайлшгүй шаардлагаар 359 иргэнийг хорио цээрийн дэглэмээс гаргаж, нийт 450 иргэнийг хорио цээрийн дэглэмийн бүсрүү оруулжээ. Төрийн банкны нэг цэгийн үйлчилгээ, Хаан банкны явуулын АТМ-ийг ажлын өдрүүдэд байршуулан, иргэдэд үйлчилж, УСУГ-аас хэрэглээний цэвэр усаар тогтмол хангаж байв.

    Хорио цээрийн бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүүр, 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2089 2090 2091 2092 2093 2094 2095
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    20 цаг 28 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    20 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 38 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    20 цаг 44 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 8 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК