“Монгол улсын цагдаагийн хүчин экс ерөнхийлөгчөө мөрдөн байцаалтад
эсэргүүцэл үзүүлсэн хэмээн баривчлан хорьжээ” гэсэн мэдээллийг “Фокс
ньюс” мэдээллийн сайтад нийтэлсэн байна. Уг мэдээлэлд “Намбарын
Энхбаярыг Авлигын эсрэг газраас баривчлахаар Пүрэв гаригт ажиллажээ. Тэд
экс ерөнхийлөгчийн машиныг зогсооход бие хамгаалагчтай нь тулгарч
байдлыг хурцатгасан гэнэ.
“Монгол улсын цагдаагийн хүчин экс ерөнхийлөгчөө мөрдөн байцаалтад эсэргүүцэл үзүүлсэн хэмээн баривчлан хорьжээ” гэсэн мэдээллийг “Фокс ньюс” мэдээллийн сайтад нийтэлсэн байна. Уг мэдээлэлд “Намбарын Энхбаярыг Авлигын эсрэг газраас баривчлахаар Пүрэв гаригт ажиллажээ. Тэд экс ерөнхийлөгчийн машиныг зогсооход бие хамгаалагчтай нь тулгарч байдлыг хурцатгасан гэнэ.
Түүнийг эсэргүүцэж байгаа улс төрчид Н.Энхбаярыг Хятад, Оросын дунд байгаа Монгол улсын ардчиллын эсрэг хүн хэмээжээ. Баривчлан авсан АТГ-ын мөрдөн шалгах газрын дарга Э.Амарбат сэтгүүлчдэд төрийн мэдлийн зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан хэргээр шалгах тухай хэлсэн байна. Тэрбээр “Бид бүтэн жилийн турш Н.Энхбаярын хэргийг шалгаж байгаа. Гэтэл тэр асуулгад хариулж, бидэнтэй ирж уулздаггүй байсан” гэсэн юм.
Харин Н.Энхбаярыг дэмждэг, намын гишүүд нь баривчилгааны үеэр цагдаа нарыг эсэргүүцэж, хууль бус баривчилгаа хийлээ, баривчлах шүүхийн шийдвэр байхгүй гэх үндэслэл гаргаж байжээ” гэх зэргээр мэдээлжээ. Мэдээллийн төгсгөлд “Н.Энхбаяр 2009 онд дахин ерөнхийлөгч болохоор сонгуульд өрсөлдсөн ч ялж чадаагүй” гэдгийг бичсэн байна.

Сэтгэгдэл (2211)