24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу зургаан зааны нэг, олны дунд хүч бяраараа хүндлэгдсэн нэгэн хүчтэний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох юм. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.

“Ганхөлөг”: Баянмөнхийн Гантогтох 1972 оны 4 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Түүний төрсөн өдөр саяхан өнгөрсөн бөгөөд хүн төрөлхтөн анх сансарт ниссэн түүхэн өдөр юм. Тиймээс бага байхдаа төрсөн өдрөөрөө сансрын хөлөг хэлбэртэй бялуугаар ширээгээ чимдэг байв. Тэрч байтугай түүнд Ганхөлөг гэдэг нэр өгөх гэж байсан гэдэг. Харин хоёр ахынх нь нэр Б.Төртогтох, Б.Буянтогтох болохоор ижилсүүлж Б.Гантогтох болгожээ.
“Манан хөөрөг”: Б.Гантогтохын төрсөн өдрөөр аав нь манан хөөрөг бэлэглэж байсан нь хамгийн дурсгалтай бэлэг байв. Тэр хөөргөө одоо ч барьдаг. Бага байхаасаа л хоёр талын бөх удмыг өвлөн төрсөн нь мэдэгдэж олон амжилтыг үзүүлж байв. Айлын отгон хүүхэд ч эрх биш, биеэ даасан нэгэн байв.
“Амжилт”: Арван хэдхэн наснаасаа чөлөөт бөхөөр барилдсан тэрээр чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт багтав. Мөн 1991 оны өсвөрийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Мөн 1995 оны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн хүрэл, 1993,1997 оны Азийн аваргын мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алтан медалийн эзэн болж байлаа. Наадамд ирсэн залуухан Б.Гантогтох ч өнгөтэй харагдаж байна даа.
“Шууд заан”: 1994 оны 7 дугаар сарын 12. Улсын наадмаар, улсын заан П.Сүхбатыг даван шууд заан цол хүртлээ. Түүний дараа 1995 онд зургаа, 1997 онд дөрөв, 1998, 1999 онд тав давсан юм.
“Шинэ заанууд”: 1994 онд төрсөн шинэ заанууд. Ц.Цэрэнпунцаг, Бямбажав, Гансүх, Б.Гантогтох нар.
“Гарьд”: Алдарт залуу зургаан зааны дөрөв нь. Б.Гантогтох заан 2000, 2002 онуудад улсын баяр наадмаар найм давж үзүүрлэсэн амжилтыг нь харгалзан Монгол улсын гарьд цол олгосон. Бие биенийхээ барилдааныг мэддэг эдгээр залуусын хэн нь хэнийгээ давна гэхэд тун хэцүү. Тухайн үеийн од, аз, хийморь л мэднэ дээ.
“Аав”: Б.Гантогтохын хамгийн ихээр хайрлаж, хүндэтгэж явдаг хүн бол мэдээж түүний эцэг дархан аварга Х.Баянмөнх юм. Х.Баянмөнх аваргын талаар танилцуулах нь илүүц биз. Харин түүний ээж насаараа багш хийсэн буянтай нэгэн байдаг.
“Бөхчүүд”: Нэгэн үеийн хүчтэнүүд болох А.Сүхбат, И.Доржсамбуу, Б.Гантогтох нар хүүхдүүдийн хамт. Б.Гантогтох гарьдын хүүг Г.Мөнх-Очир гэдэг.
“Хүү”: Түүний хүү Г.Мөнх-Очир одоо 18 настай бөгөөд бие бялдар сайтай, нуруулаг, ёстой л бөхийн удмыг залгаж төрсөн нэгэ бөгөөд “Шонхор-олимп” дээд сургуулийн лицейд суралцдаг. Жүдо бөхөөр хичээллэж буй нэгэн.
“Хүрэн дээлээр”: Хүрэн дээлээр гангарч улсын их баяр наадамдаа оролцох гэж буй нь. Хүргэн ах А.Сүхбат, аав Х.Баянмөнх нарын хамт.
“Залуу зургаа”: Эднийг мэдэхгүй, танихгүй, дуулаагүй монгол хүн гэж үгүй. Үндэсний бөхийн дэвжээг жинхэнэ утгаар нь шуугиулж, доргиож, донсолгож байсан алдарт залуу зургаан заан. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат.
“Ан”: Ан авлах цаг. Х.Баянмөнх, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Б.Ганбат.
“Гавъяат тамирчин”: Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гантогтохын амжилт хөдөлмөрийг өндрөөр үнэлж, 2012 оны 2 дугаар сард Монгол улсын гавъяат тамирчин хэмээх алдар хүндийг өгсөн.
“Бизнесмэн”: Үндэсний бөхөөсөө хөндийрсөн тэрээр бөхийн зодог, шуудагаа улаан зангиа, хослолоор солин бизнесийн салбарт хүч үзэн, улмаар улс төр лүү орох тухай ярих болсон.
“Б.Гантогтох”: Түүнийг үг “Намайг төрүүлж өсгөн өдий зэрэгт хүргэсэн ээж, аавдаа үргэлж баярлаж явдаг”.

Сэтгэгдэл (25)