24tsag.mn facelook
булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгийн алдартай нэгэн сагсан
бөмбөгчний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монголын сагсан
бөмбөгчдийн түүхэн дэхь анхны гавъяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц
юм. Түүнийг танихгүй, мэдэхгүй, сонсоогүй монгол хүн гэж бараг байхгүй
биз. Ингээд түүний гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.

“Волейболчин”: Цэрэнжанхарын Шаравжамц 1974 оны 4 дүгээр сарын 5-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. Шараваа багаасаа шууд сагсан бөмбөгтэй холбогдоогүй. Эхлээд хөнгөн атлетикаар хичээллэж байгаад дараа нь волейбол тоглодог байв. Харин сагсан бөмбөг хэмээх “хар тамхинд” нэлээд хожуу бараг наймдугаар ангиасаа л донтож эхэлсэн дээ.
“Тамирчин гэр бүл”: Түүний аавыг Цэрэнжанхар гэдэг. Монголын сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин. Харин ээж нь мөн адил Монголын анхны волейболын шигшээ багийн тамирчин хүн байв. Тамирчин ээж, аавын генийг өвлөн авсан хүү болж төрсөндөө үргэлж бахархаж явдаг.
“Түүний ах 2.06 метр өндөр”: Шараваа ээж, аавын тамирчин удмыг ганцаараа өвлөөгүй. Түүний ах 2.06 метр өндөр, сагс, волейболоор хичээллэдэг нэгэн. Мөн Түүний эгч Ц.Бямбасүрэн Монголын волейболын шигшээ багт тоглодог байсан. Дүү нь ч спортын авъяастай.
“Анхны багш”: 1985 онд 11 настайдаа тамирчин болно гэж гэнэт шийдээд цүнхээ үүрээд Улаанбаатар хотод ирэв. Тэр үед Спорт сургалтын төвийн дотуур байранд амьдарч, заримдаа сахилгагүйтээд ах нарынхаа алганы амтыг ч амсч явсан. Түүний дараа 10 дугаар ангиа Эрдэнэт хотод төгсөв. Тэнд л анхны багш Бүжингийн гар дээр очиж, заалгаж, сагсан бөмбөгийн ид шидийг мэдэрсэн.
“Анхны тохолт”: Хамгийн анх 10 дугаар ангид байхдаа сургуулийн тэмцээн дээр цагираган дээрээс довтолж байв. Хүмүүс, хүүхдүүд орилоод л тэмцээнийг шүүж байсан шүүгч нь хүртэл шүглээ үлээхээ мартан гайхан зогсож байсан гэдэг. Ингээд түүний сагсан бөмбөг тоглох урам зориг нь улам бүр бадарч Монголын шигшээ багт багтан олон тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн.
“Заналтай нь аргагүй”: Шараваа анх 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах цагаас л тоглож эхэлсэн. 1994-1995 онд “1+11”, дараа нь “Скай Хопс” зэрэг багуудад тоглож байсан. Олон улсын тэмцээний анхны цагираган дээрээс хийсэн довтолгоо нь 1996 онд ОХУ-ын Эрхүү хотын “Ермак” багийн цагирагийг “мялааснаар” эхэлжээ. Тус тоглолтод самбар доорх тэмцэлдээний үед тохойгоор уруулаа сэт цохиулаад, ордны эмчээр цусыг нь тогтоолгон оёулж, марль чихчихээд бууж иржээ. Эргэж тоглолтонд ороод 2 төвийн тоглогчийнх нь урдаас заналтайгаар “тавьж” хариугаа авсан нь хожим олон үзэгчдийн санаанд хоногшин үлдсэн байдаг.
"Харлем глобтротерс": Шараваа Монгол улсаас гадаадын, тэр тусмаа сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Америкт тоглосон анхны тоглогч юм. Тэрээр 2001-2004 онд АНУ-ын "Харлем глобтротерс" багт хүчин зүтгэж байсан. Энэ үедээ бидний мэдэх NBA-ын олон алдартай тоглогчидтой уулзаж, хамт бэлтгэл хийж байв.
“Мотомбогийн хамт”: NBA-ын сүпер “одод”-ын нэг Текембэ Мотомбогийн хамт. Мотомбо нь “Флиадельфи 76” багт эд амжилтаа үзүүлж байсан чадварлаг төвийн тоглогч юм.
“Өндөр Гонгор”: Шараваа эх орондоо ирж 2006 он хүртэл шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, дээд лигтээ тоглосны эцэст өнгөрсөн жил зодог тайлсан. Гэсэн ч өөрийн сагсан бөмбөгийн мэддэг, чаддаг бүхнээ хойч үеийн залуустаа заан сургасаар. Түүгээр ч зогсохгүй 2011 онд Монголын “Богд хаан” хэмээх кинонд Богд хаант Монгол улсын Засгийн газарт гадаад Сангийн дарга, Гаалийн байцаагчаар ажиллаж байсан өндөр Гонгорын дүрд тоглосон юм.
“МУГТ”: Ц.Шаравжамц 2011 онд Монголын сагсан бөмбөгчдөөс төрсөн анхны гавъяат тамирчин хэмээх цолыг хүртсэн. Түүний олон жилийн нөр их хөдөлмөр, Монголын сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд энэ цолыг олгосон юм.
“51:60”: Бага байхад нь гутал олдохгvй балардаг байлаа. Захиалгаар хийлгэнэ гэхээр гутлын клотик байхгvй, шир энэ тэр орлуулж хийлгэх жишээтэй. Бvр протезын vйлдвэрт захиална. Нєгєєх нь хэлбэр муутайг хэлэх vv, ємсєхєєсєє ичнэ гэж жигтэйхэн. Одоо харин гадаадаас авчихдаг юм. 51 размерын гутал, 60 размерын пиджак, костюм ємсдєг.
“Ц.Шаравжамц”: “Чєлєєт цагаараа агаар салхинд гарч, голын эрэг дээр зогсох хэчнээн сайхан гээч. Усны чимээ урсгал чагнаад, уурга шидэхдээ горьдлого тээгээд, уурганы дэгээ чичигнэхэд магнай тэнийгээд жаргалтай шvv”.

Сэтгэгдэл (23)