"Дуулъя" хэмээх клипээрээ сонсогчидтойгоо уулзаад байгаа "Asian shop" хамтлаг шинэ цомгоо нээх гэж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр цомгийнхоо нээлт болох юм. Жазз стилийн монгол дуунуудаас бүрдсэн цомгоо хэвлэлтээс ирэхийг хүлээж байгаа хамтлагийнхан Монголд төдийгүй Азид анхны жазз эрэгтэй хамтлаг гэдгээ харуулна гэлээ. Цомгийнхоо нээлтэд Монголын урлаг, соёлын салбарт сор болсон алдартай уран бүтээлчдийг урьж оролцуулахаар төлөвлөснийг эх сурвалж мэдээллээ.
Анхны цомог болох "Asian shop the Jazz album" бүтээл нь гадаад дуунуудаас бүрдсэн байсан бол энэ удаа монгол жазз дууг сонсогчдод хүргэж байгаа аж. "Дуулъя" хэмээх дууг нь сонсоод уг цомог ямархуу вэ гэдгийг дүгнэж болох юм.

Сэтгэгдэл (1)