Дорнод аймгийн Матад суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан иргэн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа.
Хохирогчид түймрийн галд бус, автомашины осолд өртсөн байна.Тодруулбал түймрийн захад зогсож байсан автомашин байрлалаа сэлгэж хөдлөх үеэр хажууд нь ажиллаж байсан хүмүүс холдож амжилгүй дайруулсанаас дээрх харамсалтай хэрэг гарчээ.
Машинд шүргүүлсэн хоёр хүнийг өнөө өглөө БОЭТ-д хүргэсэн бөгөөд яаралтай хагалгаанд оруулсан байна. Тэдний биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж.
Б.Энхжин