Зарлагдсан ханш USD 1970.35
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.21
16
Өдөртөө
2
Шөнөдөө

Б.Дамчаа-37 насандаа Монголын кинонд ирсэн урианхайн шижир авъяас

2012 оны 5 сарын 7
1966 онд дэдгэцэнд гарсан “Үер” хэмээх кино Монголын кино урлагт эсрэг дүрийн нэгэн том жүжигчнийг гаргаж өгчээ. Энэ бол Молом зангийн дүрээр Монголтой мэндэлсэн Банзарын Дамчаа хэмээх урианхай залуу байв. Анхны дүрээ бүтээхдээ тэр 37 настай байв. Санхүүгийн техникум, төмөр замын машинистын курс төгссөн гэж албан намтарт нь бичсэн тэр залуу байгалиас хосгүй авъяастай жүжигчин, ховорхон таарах хүний мөстэй нэгэн байлаа.
Дамчаа
“Хачиг” Луузан: “Өглөө”, “Тэмцэл” кинонд бүтээсэн энэ дүрийнхээ тухай Б.Дамчаа гуай өөрөө “Луузан бол баяжихын төлөө л явж байгаа хүн. Өнөөдөр түүнийг эсрэг биш, эерэг дүр л гэнэ шүү дээ” гэж ёжтойхон хэлжээ.
Дамчаа
Бас л “дайсан”: “Хүргэн хүү” киноны Хайдав бол Б.Дамчаагийн бүтээсэн орчин үеийн “дайсны” дүр. Эсрэг дүр заавал эвгүй царайтай байх албагүй гэдгийг яралзсан шүд, гэрэлтсэн инээмсэглэлтэй энэ залуугийн дүр нотолно.
Дамчаа
Туслах дүрийн аварга: 1983 онд гарсан “Сахиул уу, сахиус уу” хэмээх тагнуулын адал явдалт кино. Б.Дамчаагийн бүтээсэн маш олон туслах дүрийн нэг нь энэ киноны үсчин юм.
Дамчаа
Японы дүрд: “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”-д япон хурандаа, “Зарлаагүй дайны оршил”-д  Ясукогийн дүрд тогложээ. Бас л “дайсан японы” дүр. Б.Дамчаа гуайн мөнхрүүлсэн  “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны дуунаас аянд ядарсан хижээл цэргийн сэтгэлийн эгшиг сонсогддог. Найруулагч нь өмнө нь дуулсан дуурийн дуучныг голоод,  яг түүнийг л хайж байсан гэдэг.
Дамчаа
“Авьяаслаг монголчууд”-ын оргил нь: Тэр зөвхөн жүжигчин төдийгүй дуучин хүн байв. “Цэнгэлтэй үдэш” одоо ч радиогоор эгшиглэсээр.
Дамчаа
3 үе, 3 төлөөлөгч: “Миний хамгийн их айдаг юм бол залуучууд бидний мөрөөр орж болохгүй. Одоогийн залуус бидний үеийн кино бүтээдэг, дүрдээ хувиран ордог арга, найруулга зүй, зураглаачийн арга барил энэ бүх юмыг орхих хэрэгтэй” гэж тэр сургаж байв.
Дамчаа
Алдартны гэр бүл: “Гудамжинд явж байхад хүмүүс “Хүүе энэ чинь Дамчаа гуай юу даа” гэхээр “Биш ээ, миний хүү. Би ах нь байна” гээд л бөөн инээдэм болдогсон. Хүмүүс байнга эргэж хараад зарим хүүхэд “Мандухайг алсан хүн” гээд л...” гэж гэргий З.Огнио нь дурсчээ. Хүү нь багадаа ааваасаа ичээд хамт гудамжинд явдаггүй байжээ.
Дамчаа
“Наалдан пад”: Бас ч үгүй хэд хэдэн дуугаараа олны танил болж явсан уран сайханч Б.Дамчаа ирэдүйн ханиа эргүүлж байхдаа гитар үүрч очин гайхуулдаг байв. Нэг удаа бүдрээд гитар нь хага үсэрсэн ч эзнийг нь энэ эмэгтэйтэй амьдрал нам наажээ.
Дамчаа
“Үүнээс цэлмэг ... гэж үгүй”: Сонгууль болгоноор “бүх оддын” олон дуу гарсан ч Б.Дамчаа гуайн “Хурд”-тай хамтарсан “Эх орон” нэг л ондоо.
Дамчаа
Исмэл тайшийн зээ нар: 1999 онд Солонгост зээ нартайгаа энэ зургийг авахуулжээ. Амьдрал дээр тэр хамгийн эерэг дүрийн хүн байлаа.
Дамчаа
Дамчаа
Бельгийн Дамчаа: Бельгичүүд “Хадаг” гэдэг маш өвөрмөц киног манайхантай хамтарч хийсэн билээ. “Хуучны” жүжигчдээс тэд Б.Дамчаа агсныг сонгож тоглуулсан байдаг. Угийн аялах дуртай мань хүн энэ киноны буянаар Европоор хөндлөн гулд аялаж дуусгажээ.
Дамчаа
Ард түмний Б.Дамчаа: Түүнийг 2007 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын жүжигчин цолоор шагнажээ. Зөвхөн дэлгэцийн дүр бүтээгээд зогсоогүй 400 гаруй орчуулгын кинонд дуу оруулсныг нь монгол үзэгчид мэднэ.
Дамчаа
Сүүлчийн дүр: 30 жилийн дараа тэрээр нэг дүрээ хоёр дахиа бүтээжээ. Энэ бол “Би чамд хайртай” киноны эхлэл ба үргэлжлэл дэх Жигмэд багш. Харин хоёр дахь Жигмэд түүний сүүлчийн дүр байлаа...
Дамчаа
Дамчаа
Тэр яваагүй: 2009 оны зуны нэгэн үдэш Б.Дамчаа гуай байхгүй болжээ. Нэг намын шинэ ерөнхийлөгчдөө бэлдсэн мөнгөн аягаа ч өгч амжсангүй. Өвчин зовлон барагтай ярьдаггүй байсан түүнийг өөд болчихлоо гэхэд олон хүн итгэж ядан байв. “Гэнэт зүрх нь хаагдсан. Өчигдөр өглөө биеийн байдал нь хэвийн байсан. Сувилалд амрахаар яваад байсан. Гэнэт л ийм зүйл болчихлоо” гэж ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэвч тэр дүрээрээ, дуугаараа одоо ч үзэгчидтэй хамт байдаг.
Дамчаа
Үргэлжлэл: Түүний хүүг Д.Түвшинтөр гэдэг. Италид хөгжим урлаач мэргэжлээр суралцаж “Сеттимо” хэмээх компани байгуулжээ.
Дамчаа
Захиас:  “Хүн бүр л өөрийнхөө тавилангаар явдаг юм. Бусдад буруу саналгүй, ажил хөдөлмөр хийж байж л аятайхан явна. Би та нарыг хүн л болгож өгнө” гэж энэ хүн үр хүүхдүүддээ захидаг байж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан