Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо цоо шинэ түүхийн хуудас эхлүүлэх V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.