Маргааш 13:00 цагт Баянзүрх дүүргийн эрүүд мэндийн 10-р төв дээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогцолбор "Жирэмсэний хяналтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно. БЗД-ийн эрүүл мэндийн төв, салбар 1 эмнэлэг дээрх жирэмсний хяналтын ачааллыг багасгахад юун түрүүнд өрөөнүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, дотуур үзлэгийн шинэ өрөө гаргах шаардлагатай байсан бөгөөд энэ ажлаа төслийн хүрээнд хийж дуусгасан.