Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна.
Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги бүрэлдэхүүнээрээ хүлээн авч хорих ангийн дотоод журам, ахуй нөхцөл, эргэлт уулзалт, хяналтын теле камерууд, хүмүүжигч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар танилцуулсан бөгөөд ангийн бие бүрэлдэхүүнд 100 гаруй албан хаагчид онцгой объект болох тус гянданд онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн, 6-30 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн 70 гаруй ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилладаг байна.