Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газар нь прокурор ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор 2010-2015 онд зарим бүтээн байгуулалтын ажлыг хийжээ.
Тухайлбал, Прокурор ажилтнуудын 112 айлын орон сууц, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь прокурорын газруудын конторын барилгуудыг тус бүр 5 айлын орон сууцтайгаар барьж, Хан-Уул, Ховд аймгийн Булган суман дахь сум дундын прокурорын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь сум дундын прокурорын газрын байруудыг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.
Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх прокурорын “Сургалт судалгааны төв” Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын прокурорын газрын 4 айлын сууцтай конторын барилга, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын прокурорын газрын барилга, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын барилгуудад урсгал болон их завсар хийсний гадна одоо Сэлэнгэ аймгийн Мандал суманд Прокурор ажилтнуудын Сургалтын төв, Баян-Өлгий аймагт 5 айлын сууцтай конторын барилга, УЕПГ-ын “Эрүүгийн хэргийн төв архив”-ийн барилга зэргийг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж.
Байгууллагууд бүтээн байгуулалт хэр хийсэн талаарх сурвалжлагынхаа эхний дугаарт УЕПГ-ын зарим ажлуудаас сонирхуулж байна.
Ашиглалтанд орсон газрууд
112 айлын орон сууц /2013 он /
Сэлэнгэ аймгийн прокурорын газар / 2014 он /
Дархан-Уул аймгийн прокурорын газар / 2012 он /
Дундговь аймгийн прокурорын газар / 2012 он /
Замын-Үүд дахь сум дундын прокурорын газар / 2012 он /
Хан-Уул дүүргийн прокурорын газар
Ховд аймгийн Булган суман дахь сум дундын прокурорын газар
Их завсар хийж ашиглалтанд оруулсан
Прокурорын сургалт судалгааны төв /2013 он /
Өвөрхангай аймгийн Хар-Хорин суман дахь сум дундын прокурорын газар /2013 он /
Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын прокурорын газар / 2013 он /
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар
Одоо баригдаж байгаа
Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь прокурор ажилтнуудын сургалтын төв
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын байр
Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх “Эрүүгийн хэргийн төв архив”-ийн байр
Сэтгэгдэл (1)