Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тиймээс малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулъя.
3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 3-4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.