Хоёр жилийн өмнө Батаар монголдоо ирсний дараахан Лениний музейн байрыг МАН-аас төрд шилжүүлж өмчлөх шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл 2012 онд МАН Лениний музейн байрыг барьцаалан иргэн Г.Алтангаас нэг сая ам.долларыг өндөр хүүтэй зээлсэн учраас уг байрыг төрд шилжүүлэн авах ажилд саад учраад байгаа юм. Г.Алтан гурав хоногийн өмнө одоо Үлэг гүрвэлийн музей болсон зээлийн барьцааг МАН-ын өнөөгийн байр болох Тусгаар тогтнолын ордноор солих өргөдлийг Шүүхийн байгууллагад гаргасан билээ.
Шүүхийн байгууллага одоогоор түүний гомдлыг шийдвэрлээгүй байна. Харин Тусгаар тогтнолын ордноо барьцаанд солих асуудалд МАН дарга М.Энхболд байр сууриа илэрхийлж, шүүхэл тайлбар гаргасан байна.
Г.Алтангийн мэдээлснээр М.Энхболд “МАН болон иргэн Г.алтан нар Иргэний хуулийг дагуу гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнл өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон. Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргээ шинэ өмчлөгч буюу төрд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (20)