“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явж байгаад өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлж, бичлэг хийн зураг авсан нь цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тэгэхдээ “Босоо хөх монгол”-ын энэхүү үйлдлийг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс их байгаа юм.
Мөн тэдний эл үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга Э.Бат-Үүл өвөрмонголчуудыг доромжилсон гэх залуусын өмнөөс Өвөрмонголын иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, уучлалт гуйж байгааг эх сурвалж мэдээлэв. Энэ талаар жиргээчид шуугиж байна.
Сэтгэгдэл (54)