Кембрижийн их сургуулийн хашаан дороос дундад зууны үеиийн хүмүүсийн оршуулгын газрыг нээсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Археологичдын нээсэн энэхүү олдворт 1300 гаруй хүний шарил хадгалагдаж байсан бөгөөд энэ нь Их Британийн хамгийн том шарилын олдвороор нэрлэгдэж байна.
Дэлхийд данстай их сургуулийн Сент Жонсын коллежийн барилгын дороос илрүүлсэн олон тооны шарилууд нь XIII-XV зууны үед хамаарна хэмээн үзэж байна.
Кембрижийн их сургуулийн Археологи, хүн судлалын салбарын эрхлэгч Крейг Сесфорд археологичдын баг гурван жилийн өмнөөс малтлагыг эхлүүлсэн гэжээ. Түүний хэлснээр 1300 орчим шарил олж илрүүлсний 400-гынх нь араг яс бүтнээрээ байсан гэлээ.
Их Британид дундад зууны үеийн асар том оршуулгын газар байгааг 20-р зуунд тогтоосон ч өнөөг хүртэл байршлыг нь тогтоон илрүүлж чадахгүй байсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)