Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасгаас Нийслэлийн дүүрэг, хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг чадвахжуулах, ажил үйлчилгээг эрчимжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар дүүргийн 20 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, хэсгийн байцаагч нар оролцлоо.