“Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлгээр үдэш бүр цэнхэр дэлгэцээр ард түмэнтэйгээ мэндчилдэг сэтгүүлч Б.Жаргалмаа тархины хавдар гэх оноштой Тайландын “Бумрунгранд “ эмнэлэгт энэ сарын 11-ний өдөр мэс засалд ороод байгаа юм. Хагалгаа зургаан цаг гаруй үргэлжилсэн бөгөөд зүүн чамирхайны доод талд, нүүрсний тав дахь судсыг ороосон хавдрын 80 хувийг авсан талаар түүний дүү мэдээллээ.
Эмч нар нүдэнд ил харагдаж байгаа хавдрыг 100 хувь авсан гэдгээ ар гэрийнхэнд нь хэлжээ. Тархи, мэдрэлийн мэс засал учраас эд эсүүдийг идэвхжүүлэхийн тулд заавал өөрөөр нь өвдөлт өгөх ёстой байдаг аж. Тиймээс 2-4 цагийн зайтайгаар өвчин намдаах тариа хийж байгаа боловч өвдөлт маш ихтэй байгаа гэнэ. Энэхүү мэс засалд 29 мянган ам.доллар төлсөн бөгөөд дараагийн эмчилгээнүүдийг долоо хоногийн зайтай хийж эхлэх юм байна. Сайхан сэтгэлт Монголын ард түмэн түүнд хандив өргөсөөр байгаа бөгөөд энэ сарын 24-нд хандивын тоглолт болох юм байна.
Сэтгэгдэл (6)