Гарын үсэг зурахад бэлэн болгосон Тавантолгойн гэрээ долоо хоног хүлээгдсэний эцэст өнөөдөр УИХ-д өргөн баригдах гэж байна. Уг гэрээг УИХ-д өргөн барьсаны дараа намын бүлгүүд хэлэлцэж нэгдсэн шийдвэрээ гаргах юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэн шийдэгдэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс уг гэрээг 14 хоногт шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа юм. УИХ-ын даргын хэлсэнчлэн уг гэрээнд асуудалтай заалтууд байгаа бол УИХ-аар дэмжлэг авахгүй байх магадлалтай. Харин Монгол улсын сайд М.Энхсайхан “Тус гэрээнд нэг ч хууль зөрчсөн заалт байхгүй” гэж байгаа билээ.
Сэтгэгдэл (5)