Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан Түймрийг унтраахаар 700 гаруй хүн ажиллаж байгаа.
Түймрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуйгаа шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Иймд нутгийн иргэдэд туслах хандивын аянуудыг зохион байгуулж байна.
Тухайлбал Иргэний зориг ногоон нам түймэрт өртсөн айл өрхөд болон түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд туслах хандивын аян зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс тус намаас гишүүд дэмжигчидийг хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан байна.
Сэтгэгдэл (2)