1. 6 настай сурагч: 1979 онд Хөвсгөл аймагт өнөөдрийн манай баатар мэндэлжээ. Ээжийнхээ хажууд суугаа жаахан шар охин 6 настайдаа сургуульд орсон юм.
2. Багш, шавь: 1995 онд Г.Хайдав гуай хаврын шалгалтаар Хөвсгөлд очиход Ө.Уянга шалгуулжээ. 16 настай гээд түүнийг авсангүй. Насандаа хүрээд СУИС-д ирэхэд түүнийг гавьяат жүжигчин Д.Банди агсан гардан авсан юм.
3. Хүү: Ө.Уянга нэг хүүтэй. Одоо хүү нь 4 дүгээр анги. Харин энэ зургийг хүүгийнхээ 1 насны баяраар авахуулжээ.
4. Нөхрийн таавар: Түүний гэр бүлийн хүнийг хэн гэдгийг хэвлэлийнхэн нэг мөр тогтоож чадагүй л байна. Завханы УИХ-ын гишүүний туслахтай сууж байсан бөгөөд тэр үед энэ зураг дарагдсан юм. Гэвч дараа нь улсын начин Ц.Содномдорж, “Диор”-ын гэх Дэлгэр гэсэн нэрс хөвөрч, эцэстээ “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү дээр тогтож байна.
5. Жэм: “Классик жэм” хамтлагийг Ө.Уянгаас болж тарсан гэх нэг хувилбар бий. Харин хожим Ө.Уянга “Намайг хамтлагаас гарснаас хойш миний тухай элдэв худал мэдээ захиалгаар бичүүлээд байна” гэж ярилцлагадаа дурджээ.
6. 50 доллар: Тэрээр “Гранд опера” тоглолтын билетийг 2009 онд ийм үнэд хүргэжээ. Харин урилгаар дуулбал 1 сая төгрөг гэж дуугарч байлаа.
7. Мамма миа: Зөвхөн тайзан дээр биш дэлгэцэнд хүчээ сорьсон бүтээл нь UBS телевизийн “Мамма миа” хөгжмийн кинонд тоглосон явдал болсон билээ.
8. Хатан: Үндэсний мотив руу бүтээлээрээ ч, имижээрээ ч шилжиж байсан үе нь.
9. Торго: Үндэсний сэдэв рүү хийсэн шилжилт нь “Монгол” хэмээх цомогтой нь холбоотой байжээ. “Торго” салоныхан түүнийг ёстой торгонд бөмбөрүүлж өгөв.
14. Үр дүн: “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатан, “Норма”, “Аида” дуурийн аринуудыг дуулсан нь дуурь сонирхогчдод тун сайнаар үнэлэгдсэн билээ.
15. Үнэгэн дундах булга: “Нюанс” хамтлагтай хамтарч хийсэн “Цагаан сар” клипний зураг авалтын үеэр.
16. Тод өнгө: “Надад энгийн хувцас зохидоггүй юм. Дэгжин, тод өнгөтэй хувцас таардаг”.
17. Улаан ба хар: Нээрээ л өнгөөр тун зоригттой нааддаг бүсгүй.
18. Алсын хараа: Хүрээгүй ганган шил. Гэхдээ энэ бол гангараанаас гадна харааных.
19. Харц: Ө.Уянгын харцнаас хор шар, уучлал ба түрэмгийлэл, эрч хүч ба ядрал, хайр ба бардамнал хамтдаа уншигдах шиг.
Сэтгэгдэл (49)