Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн Цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн олон мянган хар галууны ангаахайг хөнөөжээ.
Иргэд ойролцоогоор 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэжээ.
Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Цаашид хар галууны өндгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байгаа юм байна.
2-3 жил устгал зохион байгуулахад хар галуу нь өөрсдөө дайждаг аж.
Загасны тоо толгойд хортой, олноор үрждэг, нүүдлийн энэ амьтны хор хөнөөлийг монголчууд эртнээс таньж, "Хар галууг харангуутаа бууд" хэмээн ярьдаг билээ.
Харин зарим иргэд устгал хийж буйг "хэдий хортой амьтны үр төл ч гэсэн харгис үйлдэл" хэмээн тодорхойлж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (16)