МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс байцаалт өг хэмээн дууджээ. Тэрээр байцаалт өгөхөөр цагдаагийн хэлтэст очиход тус дүүргийн цагдаагийн алба хаагчид баривчлахаар завдсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараахан мөн Н.Удвалаас байцаалт авч байсан билээ.
Б.Чимэг