Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн баруун талд байрлалтай 12 давхар 16 дугаар байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дууслаа.
Тус байрны зүүн талд н.Ганбат захиралтай “БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барихаар хажуугийн үерийн даланг нурааснаас 16 дугаар байр нурах аюулд хүрсэн байна.
Тиймээс Нийслэлийн онцгой комисс хуралдаж Баянгол дүүргийн 14-р хороо 16-р байрны айлуудыг яаралтай нүүлгэх шийдвэр гаргасны дагуу 16-р байрны айлуудыг нүүлгэн шилжүүллээ. Тус байрыг цагдаагийнхан хамгаалалтанд авч, байрны гэрэл цахилгааныг бүрэн унтраасан байна. Тус байрны оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" зочид буудалд байршуулсан байна.
Сэтгэгдэл (16)