“Ийгл Ньюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт өнөөдөр орой 19 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Холбоотой байя уриатай www.24tsag.mn сайтын хамт олон уг хандивын тоглолтыг хамт олноороо үзэн мэргэжил нэгт нөхрөө дэмжиж байна.
Олны хүч оломгүй далай гэдэгчлэн бид хандивын аян нэгдэж үзэг нэгт сэтгүүлчийнхээ амийг аварч чадна хэмээн найдаж байгаа.
Ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг www.24tsag.mn сайтын нийт уншигч олондоо уриалж байна.
20.000 төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбарыг Монгол Бөхийн Өргөөний кассаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1109 дугаарын утсанд холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой юм. Лавлах утас: 8805-7077, 9985-2117, 9650-1053
Хэрэв та сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол: “Худалдаа хөгжлийн банк” Бадарчийн Жаргалмаа 473000257 тоот төгрөгийн данс, 4100 46 867 долларын дансанд сэтгэлийн хандив өргөнө үү.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)