Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүун аймгуудад ажиллахдаа Дорнод аймгийн Баян-Уул суманд очиж, түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатарт гарсан түймрээс хамгийн их хохирол амссан сумын нэг нь Баян-Уул. Түймрийн хар утаанд 10 гаруй хонож байгаа энэ суманд Монгол Улсын Ерөнхийлөгч очиж, гамшгийн голомттой биелэн ард иргэд талархаж байгаа аж. Уг түймрийг онцгой байдал, Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, нутгийн ард иргэд нийлсэн 400- гаад хүн унтрааж байгаа. Дорнод аймгийн ойн нөөцийн 80-аад хувь нь оршдог үзэсгэлэнт байгаль үнс болж байгааг, байгаль экологид маш их хохирол учраад буйг, дүрэлзсэн улаан галаас ард иргэдийг хамгаалах гэж орон нутгийнхан, онцгой байддынхан хэрхэн зүтгэж буйг Ерөнхийлөгч үзээд Баян-Уул, Халхгол суманд гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн анги байгуулах тухай санал тавина гэж хэлсэнийг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (11)