Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх асуудал яригдаж байгааг бид мэдээлсэн. Бүр ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болсон талаарх мэдээлэл ч яваад байгаа. Тэгвэл энэхүү мэдээллийг авсан төрийн албан хаагчид асар их хүлээлэлттэй байна.
Харамсалтай нь Хөдөлмөрийн яаманд цалин нэмэх асуудал батлагдаагүй байгаа нь цалин горлогсодын урмыг бага зэргээр хугалаад хаяв бололтой. Гэвч өнөөдөр чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдэж магадгүйг албаны эх сурвалж өгүүллээ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн. Хэлэлцээрийн дүнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгийг Улсын төсөвт суулгуулж чадсан аж. Энэ хүрээнд Цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмсэн бол одоо төрийн албан хаагчдын цалинг нэмэх хүлээлтийн асуудал байгааг албаныхан хэлж байна. Cap орчмын өмнө гурван талт хороо хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс гурван үе шаттайгаар нэмэх тохиролцоог хийжээ.
Дээрх хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ёстой ч Засгийн газрын хуралдааныг хүлээсээр өнөөдөртэй золгож байгаа нь энэ аж. Гэвч өнгөрсөн баасан гаригт Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт цалин нэмэх асуудлыг дахин тавьж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэж өгөхийг хүссэн байна. Тиймээс Үндсэндээ цалин нэмэх хүлээлт өнөөдөр тайлагдана гэж төрийн албаныхан харж байгаа юм.
Гурван талт хэлэлцээрийн дүнг олон мянган төрийн албан хаагч хүлээж байна. Засгийн газар хариуцлагатай байж энэ асуудлыг нэг тийш шийдэж өгөх хэрэгтэй байгааг ард иргэдийн зүгээс хэлж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)