Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн цагаан толгой баяр боллоо.
Эл өдөр 228 хүүхэд эрдмийн баяраа хийж аав, ээж, ах, эгч, багш нартаа сурсан мэдсэнээ тайлагналаа.
Эрдмийн баярт хүрэлцэн ирсэн хүмүүс эрдмийн их далайд хөл тавьсан алдрай бяцхан үрсдээ урмын үг хайрлаж, цаашид ихийг сурч мэдэхийг хүсэн ерөөсөн.
Үүний зэрэгцээ НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс эрдмийн баяраа тэмдэглэж буй сурагчидад зохиолч, сэтгүүлч Р.Эмүжингийн бяцхан дүү нартаа зориулж бичсэн номоор бэлэг барьсан нь сурагчидад үнэхээр их таалагдаж байсан юм.
Тэрбээр гурван жил дараалан тус сургуулийн эрдмийн баяр, хичээлийн шинэ жилд оролцож, хүүхдүүдэд ном бэлэглэж байгаа аж.