Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүрэгт мөн Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт Улаанбурханы 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрийн 356 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Харин өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 334 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Шинээр 70 хүн хэвтсэн бөгөөд 136 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 66 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
Б.Энхжин