Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтэд зарлагдсан Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль, 157, 197, 198 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, 199, 200, 201, 202, 203, 204 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 1, 31, дүгээр сургууль, 205, 216, 217 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 18, 59 дүгээр сургууль, 209 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 79, 195, 196, 112 дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг, Багануур дүүргийн 194, 193 дугаар цэцэрлэг, Багахангай дүүргийн 44, 207 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалд /нийт 29 ажлын байр/ томилогдох сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд бүртгэх болж бүртгэлийн ажиллагаа хойшиллоо гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.