Өнөөдөр ихрүүдийн өдөр. Энэ өдрийг манай улс 3 жилд нэг удаа жил бүрийн тавдугаар сарын нэгний өдөр тэмдэглэдэг болоод 25 дахь жилтэйгээ золгож байна. Харин өнөөдөр ихрүүд Чингисийн талбайд цуглаж флаш моб зэргийг хийж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 4500 гаруй ихэр байгаа гэх бөгөөд сүүлийн үед ихэр төрөлт нэмэгдэж байгаа аж. Мөн ихэр хүүхдүүд ихэвчлэн дутуу, бусад хүүхдүүдээс илүү хүндрэлтэй төрдөг учраас тэдэнд тусгайлсан сувилалын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болдог. Иймд ихэр хүүхдүүдийг асарч сувилах тусгай эмнэлэг, сувилал байгуулах хэрэгтэйг Монголын ихрүүдийн холбооныхон хэлж байна.
Т.Энхэлээ