УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.
Тэрээр “Татварын хувь хэмжээг нэмэхгүй, бас буулгахгүй. Харин 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалттай хуулийг УИХ-аар батлуулна. Аж ахуйн нэгжүүдийн дунд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдахыг хүлээж, татвараа төлөхгүй байгаа тухай дуулдаж байгаа. Ингэж битгий хүлээ, татвараа төлөөд яв. Далд эдийн засгийг ил болгоно. Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна. Хуулийг ижил тэгш үйлчлүүлнэ" гэв.
Татварын ерөнхий газрын дарга "Татварын орлого төвлөрүүлэлт эрс буурсан. Татвар төлөгчдийн тодорхой хувь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, валютын ханшийн өсөлтөөс болж, үндсэн гэрээгээр хийж байгаа ажлууд нь өссөн нь татварын орлого төвлөрүүлэлтэд бэрхшээл тулж байгаа" гэсэн мэдээллийг өгөв.
Т.Сар
Сэтгэгдэл (3)