Сүхбаатар аймагт дэгдсэн гамшгийн хэмжээнд хүртлээ дэгдээд байсан түймрийг цурманд оруулсан.
Гэтэл өнгөрсөн шөнө салхи 18-20 м/с хүрсний улмаас түймэр дахин дэгдсэн байна.
Харин түймрийг өнөө өглөө дахин цурманд оруулж чадсан ч дэгдэх магадлал өндөр байгаа тул онцгой байдлынхан болоод нутгийн иргэд цурмыг манаж байгаа аж.