Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх санаачилгад суурилсан “Хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2015 оны А/112 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2-р хэлтэс, 10-р хороо хамтран иргэдтэй уулзалт зохион байгуулж санал солилцоно.
“Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааны талаар иргэд олон нийтээс санал авах уулзалтыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт дүүргийн Буянт-Ухаа цогцолбор 7-р сургуульд зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг “Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр болох санал хүсэлтээ илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.