Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдах байсан ч хойшиллоо. Учир нь уг байнгын хорооны хуралдааны оронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулах шийдвэрийг гаргалаа.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон байсан юм.
Т.Сар