Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө ОХУ-ыг зорилоо. Тэрбээр тус улсад ажлын айлчлал хийж, Ялалтын баярын 70 жилийн ойд оролцох юм. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна.
Ялалтын 70 жилийн ойд 26 орны төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ-ыг оруулаад олон улсын хэд хэдэн байгууллагын удирдагчид оролцох юм.
Т.Сар