Булган аймгийн Боловсрол Соёлын газраас 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Бид өв соёлоо тээгч, түгээгч” монгол бичгийн өдөрлөгийг Булган сумын Соёлын төвд зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Булган аймгийн прокурорын газрын туслах прокурор тамгын хэлтсийн дарга П.Шижиртуяа, ял эдлүүлэх ажиллагаанд тавих ажил хариуцсан туслах прокурор П.Батбаяр, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ж.Нарантуяа, прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан М.Сайнзаяа, програмист, эрүүгийн хэргийн архивч Ц.Одбаатар нар оролцжээ.
Түүнчлэн “Бид өв соёлоо тээгч, түгээгч” өдөрлөгийн арга хэмжээнд шүүх, төр, захиргаа, боловсролын байгууллага зэрэг нийт 17 байгууллагын оролцогчид:
1.Урлагийн мэндчилгээ
2.Монгол бичгээр унших
3.Монгол бичгээр бичих
4.Монгол бичгээр үг, өгүүлбэр эвлүүлэх
5.”Босоо бичиг” гэсэн сэдвээр 3 минутанд шүлэг зохиох зэрэг төрлүүдээд өрсөлдсөнөөс Булган аймгийн прокурорын газрын “Өв соёл” баг “Тусгай байр”-нд орж “Өргөмжлөл”-өөр, хөгжөөнт дэмчигчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд тус газрын нябо Д.Цэцэгдэлгэр амжилттай оролцож дурсгалын зүйлээр тус тус шагнагдсан байна.