“National Geographic”-ийн Аялагчдын фото уралдаан энэ жил 27 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Аялагдчид өөрсдийн дарсан шилдэг гэрэл зургуудаа ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл илгээх боломжтой юм. Тэмцээний тэргүүн байрт шалгарсан хүн Коста Рика болон Панамийн сувагт найман хоногийн турш фото аялал хийх эрхээр шагнуулах билээ.
Одоогийн байдлаар шүүгчдийн анхаарлыг ихэд татаж буй шилдэг 16 гэрэл зургийг уншигчиддаа хүргэж байна.
1. Финляндын ойн аварга хүрэн баавгай. Энэ гэрэл зургийг шөнө дунд дарсан байна.
2. Усанд сэлэх дуртай заан эзнийхээ хамт. Андаман арлуудын ойролцоо.
3. Цөөвөр чоно, тас шувуу хоёрын хэн нь дийлэх бол...
4. Сан Францискогийн Алтан хаалганы гүүр мананд умбасан үзэсгэлэнт төрх.
5. Хятадын Юннан мужийн гудамжууд уулын оройгоос аварга том төөрүүлдэг тоглоом мэт харагдана.
6. Калфорнийн Тодос Сантост загас судалж явсан аялагч Хавайн салхич шувууны зургийг ингэж дарах боломж олджээ.
7. Боливийн хөдөө нутгийн тайван, нам гүн өглөө аялагч ажилдаа гарлаа.
8. Норвегийн Хойд мөсөн далайн Свалбардын арал дээр цагаан баавгай аялагчид руу алхаж явна.
9. Бутаны барын үүр хэмээн нэрлэгддэг сүм. Энд Бурхан Будда буддизмыг Бутанд авчирсан гэдэг түүхтэй.
10. Арабын улаан үнэгний зулзага ямар сэргэлэн гээч.
11. Бахамасын арлын тэнгист нэгэн аялагч аварга загасны зургийг усны мандлаас даржээ.
12. Шведийн Лапландийн чаргатай ноход зам зайг ингэж туулна.
13. Калифорнийн Ёсемите уулын хөндийн үзэсгэлэнт төрх.
14. Японы хоёр дахь том арал Бэйен дэлхийд алдартай цэнхэр цөөрөм.
15. Италийн орон нутгийн иргэд газраас 40 метрин өндөрт дүүжин орон дээр амарч байна.
16. Антарктид хүрэх зам аваргас мөсөн уулын хажуугаар аварга халим явж байна. Энэ түүний хамгаалдаг нутаг гэлтэй.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (1)