1. XVIII зуунд Английн мөрийтэй тоглоомын газруудад цагдаагийн гэнэтийн шалгалт ороод ирлээ гэхэд тоглоомын ясан даалууг залгих даалгавартай тусгай хүмүүсийг хөлсөлдөг байжээ.
2. Алдарт модель Грейс Робин 1930 онд хамгийн анх хараанд суулгадаг линзийг сурталчилсан байна.
3. Сансрын Аполлон-11 хөлөг бүрэн газардах үед 20 секунд л зарцуулах түлштэй байжээ.
4. Питтсбургийн Цахилгаан шуудан хорооны дарга Томас Эдисон 1977 оны наймдугаар сарын 15-нд нэгэн захидал авчээ. Уг захидалд телефоноор харилцахдаа «hello» гсэн үгийг хэрэглэж байвал тун төвөг багатай гэсэн санааг хэлсэн байв. Оросын телефон зохион бүтээгч Александр Белл «алло» гэсэн дуудлагыг хэрэглэж байх саналыг оруулсан байдаг. Тиймээс энэ бүгдээс улбаалаад далайн хөлөг онгоцууд хоорондоо зөрөхдөө «ahoy» хэмээн мэндчилдэг болжээ
.
5. XVIII зуунд Британиин газар нутаг дээр хойд насандаа тамд унахгүйн даатгалыг төлдөг байжээ.
6. 1915 онд хүү Вильям Ригли өөрийнхөө утасны жагсаалтад байгаа бүх хүмүүст бохь илгээж байжээ.
7. XVII зуунд Британи Энэтхэгийг эзлэсэн байдаг. Тэр үед Энэтхэг энэ дэлхийн хамгийн баян орны нэг байжээ.
8 Өнгөрсөн түүхийн хугацаанд Ромын хамба ламаар 266 хүн сонгогдсон бөгөөд тэдгээрээс 33 нь хорлогджээ.
9. Дээр үеийн усан цэргүүдэд зарим улсын арми алтан бөгж зүүлгэдэг байв. Ингэснээр цэрэг амь үрэгдлээ гэхэд бөгж нь оршуулгын зардал болон хувирдаг байжээ
.
10 Жорж Вашингтон хиймэл шүднүүдээ усны үхэр болон үнээний шүдээр хийлгэсэн байдаг гэнэ. Мөн хооронд нь тусгай төмрөөр холбон тогтоодог байжээ.
11. 1910 онд Хятадад хамгийн залуу аав, ээж тодорсон байна. Ингэхэд аав нь ес, ээж нь найман настай байв.
12. Эртний Ромд монхор хамартай хүнийг төрөлхийн удирдагч хэмээн тооцож хамгйн дээд албан тушаалыг өгдөг байв
.
13. Хятадууд хурууны хээгээр таних аргыг 700 оноос хэрэглэж иржээ.
14. XVII зуунд Англиин нэг айл дунджаар 13 хүүхэдтэй байсан гэнэ.
15. Эртний Египетэд нас барсан хүнийг занданшуулахын өмнө хоёр хоног огт хөдөлгөж оролддоггүй байжээ.
16. Дундад зууны япончууд хар шүдтэй бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог байв.
17. Газрын дундад тэнгисийгн орнууд анх оливийн тосыг хувцас хунараа угаахад хэрэглэдэг байжээ.