Өчигдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг багийн нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь сумын төвөөс баруун зүгт 35 км-т “Дунд-Аргалантын нуруу” гэдэг газар байжээ. Энэ нь У-99o03’00”, Ө-45o67’00”-т байрладаг аж.
Одон орон, геофизик судалгааны төвөөс тодруулахад 2015.05.19-ний өдрийн 07:04 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн гэлээ. Газар хөдлөлтийн талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдоход газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэв.